30 НАС ХҮРТЭЛХ ЗАЛУУЧУУДАД ӨГӨХ ҮНЭТ ЗӨВЛӨГӨӨ

2016-02-25  

20 нас бол хүн өөрийгөө л хайж явдаг үе. Юу хийх, юу хүсч, хэн болохоо тодорхойлох он жилүүд үргэлжилдэг. Цаашдын хувь заяа, ирээдүй чинь энэ үед л бүрэлдэн тогтдог гэж хэлж болно. Тиймээс амжилттай явахын тулд, ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд юу юу эзэмших шаардлагатайг хэлж өгье.

Нэг. Алдаанаасаа суралц.

Та хэн ч бай, алдаанаас тойрно гэж байхгүй. Араараа тавиулж, залилан мэхлүүлж, сэтгэл санааны болоод санхүүгийн хохирол амсаж болно. Заримдаа ийм зүйл бидний хяналтгүй, болгон өнгөрөх нь бий. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл зүйг сайтар хяналтандаа авч сур. Заримдаа болох юм болдгоороо л болжээ гэж өөрийгөө удирд. Алдахгүйгээр амжилтанд хүрэхгүй гэдгийг л сана.

Хоёр. Эрсдэлийг тооцоолох.

Нэгдүгээрт, бичгийн цаас аваад, түүнийгээ гурван эгнээ болгон хуваа. Хоёрдугаарт, нэг дэх эгнээндээ, хийх гэж байгаа зүйлээ хамгийн муугаар төгсөж байна гэдэг төсөөллөө бич. Гуравдугаарт, яагаад ийм дүн гарах болов? гэдгийг задлан шинжил. Дөрөвдүгээрт, энэ бүхнийг яавал тойрч гарах вэ? Гэдгийгээ бич.

Гурав. Суралцахаа зогсоохгүй байх. Хүчин чармайлт, зарцуулсан цаг хугацааны үр дүнд шинэ шинэ арга технологийг суралцах боломжтой. Хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр таныг нэг өдөр шагнана. Та мэргэшсэний дараа, үнэлэгдэх болно.

Дөрөв. Танд сайнаар нөлөөлөх хэн нэгэнтэй ойрт. Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэдэг. Таныг дэмжих, хурцлах, улам мэдлэг, чадвартай болоход нөлөөлөх тийм хүмүүстэй холбоотой байх нь амжилтанд хүрэхэд нөлөөлнө. Туршлагатай хүмүүсийн зөвлөгөө, ажлын арга барил, хүрээллийн нөлөө таны амжилтанд хүрэх замыг ихээхэн товчилно.

Тав. Ач холбогдол, утга учиртай харьцаа холбоог бий болго. Энэ бол төрөл бүрийн event буюу арга хэмжээ хэсээд нэрийн хуудас цуглуулна гэсэн үг биш. Сонирхолтой хүмүүстэй танилц, дотнос. Бие биенээ нөхөх хүмүүсийг хай. Харилцан бие биедээ тустай, өгөөжтэй бол та нарын харилцаа бат бөх, удаан хугацаанд оршин тогтнох болно.

Зургаа. Хэмнэ тэгээд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хий. Санхүүгийн маш эрүүл саруул хэвшлийг тогтоох нь чухал үзүүлэлт. Байгаа мөнгөө бүгдийг нь үрж дуусгах биш, илүүчилж, цааш нь хурааж сурах нь эрхэм. Бага багаар хураасан мөнгө нэг мэдэхэд гурван сарын цалинтай ч тэнцэх хэмжээний болдог. Тэгэхээр энэ хэмнэсэн мөнгөө үр ашигтай хөрөнгө оруулалт болгох боломжтой.

Долоо. Эрүүл мэндээ анхаар. Заавал нас өндөр болсон хойноо хичээллэнэ гэлгүй, залуугаасаа, өдөр бүр гимнастик хийж хэвш. Бие хөшвөл, сэтгэл хөшнө гэж үг байдгийг сана.

Найм. Эрхэлж байгаа ажилдаа өөрийгөө зориул, хайрла. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонс. Түүнийгээ л дага . Бусад хүн, таны эргэн тойрны хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй. Бусад хүний үзэл, цалин мөнгөний их бага огт хамааралгүй гэдгийг ухаараарай. Хамгийн чухал нь та хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ л хайртай байх.

Ес. Өөрийнхөө даван дийлэх. Өөрийгөө битгий үгүйсгэ. Бүү дутуу үнэлээрэй. Амьдралыг аж жаргалтай болго.

 

Бэлтгэсэн : Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
болд:залууст үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна 2016-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?