ЗАГАСНЫ МАХ ЭРҮҮЛ МЭНДЭД САЙН

2016-02-27  

Дэлхийн ихэнх хүмүүс загасны махаар хооллодог. Хамгийн элбэг байгаа хоол мөртөө хаа ч үнэтэй.  Малын махнаас үнэтэй. Загасаа барингуут хөлдөөж хадгална. Зүүн өмнөд азийн орнуудийн загасчид загасны нурууг сүлбээрдэж, хөдөлгөөнийг багасгаж хадгалдаг байсан байна. Загасны махаар хооллох үед хүний биед чухал хэрэгцээтэй эрдэс бодисыг нөхөн бие махбодийг сэргээдэг.

Загасны маханд уураг, амин хүчилүүд Омега-3, аминдэмүүд, Магнез, Селен, Фосфор, Иод гэх мэт эрдэсээр баялаг. Тухайлбал :

 Аминдэм А
 -бие махбодийн хорыг гаргана
 -эд, эсийг нөхөн төлжүүлнэ
 -хорт хавдараас сэргийлнэ

 Аминдэм Д
 -ясыг нөхөн төлжүүлнэ
 -кальц, фосфорийг идэвхжүүлдэг

 Аминдэм В3
 -химийн хорыг саармагжуулна
 -холестролыг багасгана
 -мэдрэлийн эсийг сэргээдэг
 -арьсны цусны эргэлтийг сайжруулна
 
 Магнез
 -судасны бөглөрөлтийг арилгана
 -биеийн эсэргүүцлийг сайжруулна
 -мэдрэлийн эсийг төлжүүлнэ
 -жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, тамхичинд өдөр бүр 30-40мг магнез хэрэгтэйг анхаараарай

 Селен
 -зүрх, судасны өвчнөөс сэргийлнэ
 -хавдрын эсийн ургалтыг сааруулна
 -бамбай булчирхайн ажиллагааг сайжруулна
 -агаарын бохирдол, тамхины хорыг арилгаж, тайвшируулах
 -биеийн эсэргүүцлийг сайжруулна
 
 Фосфор
 -баяр баясгалан, цог залийг бадраана
 -биеийн өсөлтийг сайжруулна.
 -зүрхний булчинг сайжруулна
 -ясыг ургуулж, нөхөн төлжүүлнэ

 Иод
 -бамбай булчирхайн ажиллагааг сайжруулж, өсөлт, булчин болон мэдрэлийг сайжруулж, үс ургуулж, арьс сэргээдэг.

 Омега-3 аминхүчил
 -зүрх, судасны ажиллагааг сайжруулж, даралт буулгаж, холестролыг багасгана
 -биеийн эсэргүүцэл сайжруулна
 -"Депресс" мэдрэлийн ядаргааг арилгаж, зүрх судасны өвчнийг эмчилнэ

Өдөр тутмыг хоол хүнсэндээ загасны махыг хэрэглэж эрүүл мэнддээ анхаараарай.

 

Хүний их эмч : Б. БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?