ШИМИЙН АРХИ НЭРЭХ АРГАЧЛАЛ

2016-02-28  

Төрөл бүрийн малын сүүгээр боловсруулсан айргийг нэрэх замаар шимийн архийг бэлтгэнэ. Айраг хийсэн тогоон дээр бүрхээрийг тэгшхэн тавьж завсраар нь даавуугаар сайтар чигжиж уур гаргахааргүй бооно. Шимийн архийг битүү нэрэх, цоргоор нэрэх гэсэн 2 арга бий. Битүү нэрэхэд бүрхээрийн амнаас доош архи тосох савыг голлуулан зүүж бүрхээрээс бэхэлнэ. Хэрвээ цоргоор нэрэх бол бүрхээрт архийг шууд гадагш гаргах цорго хийсэн байна. Бүрхээрийн дээр жижиг ширмэн тогоо /жаларч/ тавьж завсрыг нь даавуугаар сайтар ороож уур алдахааргүй бүсэлнэ. Дээд тогоонд хүйтэн ус дүүртэл хийж галлана. Дээд тогоон дахь усыг хутгаж хөдөлгөж байна. Усыг халмагц хагасыг нь хүртэл юүлж нэмж хүйтэн ус хийж байхаар бэлдэнэ. Эхний усаар авсан архийг охь, олон усны эцсийн хийг сувс гэж нэрлэдэг. Архийг дахин нэрж арз, арзыг нэрж хорз гаргана. Тэрчлэн бүрхээр дотор мах зүүж жигнэж ядаргааг арилгах зорилгоор хэрэглэж болно. Айраг буцлахдаа бүрхээрийн доод 10-15 см хэсгийг норгож цагаан өнгөр тогтсоныг ээрэм гэж нэрлэдэг. Ер нь нэрмэлийн цагааг уух үнэрийг нь авах, ууранд нь утах нь ядаргаанд сайн байдаг.

 

 ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР : Д. АРИУНБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Б.Энхжин:It is so amazing!!!! 2016-12-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?