Япончууд 85 хүртэл насалж байхад монголчууд яагаад 60 дөхөөд л өнхрөөд өгдөг вэ ? Тэгвэл дараах зүйлсээс болж бидний нас богиносож байна.
Даралт. Бидний ихэнх нь 130/90-ээс өндөр даралттай байна.
Цусан дахь өөх тос. Монголчуудын цусанд хамгийн их буюу 5ммоль/л-ээс дээш холестерин байдаг.
Тамхи. Монголчууд 14 настайгаасаа эхлэн тамхи татаж байна.
Архидалт. Айл гэрт 1 гишүүн нь архины хамааралтай болсон.
Хөдөлгөөний хомстол. Өдөрт ядахдаа 30-40 минут алхдаг хүн алга.
Агаарын бохирдол. Дэлхийд агаарын бохирдлоороо эхний 5-д багтсан. Агаарын бохирдлыг 50 хувь буруулбал монголчуудын нас 15 жилээр уртасна.
Мөн манай эрүүлийг хамгаалах тогтолцоо эрүүлжвэл 6 жилээр, хүмүүс та бид хорт зуршлаа хаявал 14-16 жилээр түүнчлэн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлбэл 3 жилээр урт насална гэнэ.
Их эмч : Д. ГАНЗОРИГ