ЭЭЖ БОЛОХООР ЗЭХЭЖ БАЙГАА БОЛ ЯМАР ХҮНС ХЭРЭГЛЭВЭЛ ЗҮГЭЭР ВЭ

2016-03-04  

Жирэмсний үед  яаж зөв зохистой хооллох, ямар хүнсийг түлхүү хэрэглэвэл зүгээр талаар гэр бүлдээ шинэ гишүүн хүлээж буй эх таньд зориулж бэлтгэлээ.

Зөв хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэх нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд тусална. Харин эсрэгээрээ хоол тэжээлийг буруу сонгох нь урагт сөргөөр нөлөөлдөг байна.  Шинэ жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, тослог багатай сүү, тараг, уураглаг хүнс (мах, өндөг, дүүпүү, вандуй) зэргийг хэрэглэвэл зохистой талаар эмч нар зөвлөжээ.

Бие давхар үед идэх 7 чухал хүнс

 Бууцай

Бууцайд фолийн хүчил, бусад амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд хэвлийд бойжиж байгаа бяцхан үрсэд маань хамгийн чухал хүнсний ногоо юм. Мөн жингээ барихаар төлөвлөж байгаа бол бууцайг өдөр тутам хоолондоо хэрэглэснээр уургийн алдагдлыг нөхөж, тэжээллэг эрдэс бодисоор биеийг хангадаг. Мөн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бууцайн уургийн агууламж махтай ижил байдаг тул хэрэгцээт амин дэмийг өгдөг ажээ.

Өндөг

Өндгөнд төмрийн агууламж их тул урагт ямар нэгэн сэтгэц, мэдрэлийн гажиг үүсэхээс урдчилан сэргийлдэг сайн талтай.

Тараг

Цэвэр таргийг өдөрт хоёр удаа хэрэглэснээр ургийн өсөлтийг хэвийн явуулахад чухал үүрэгтэй. Тараг болон цагаан идээнд кальцийн агууламж их тул хүүхдийн өсөлтийг дэмжихээс гадна ясны сийрэгжилтээс хамгаална.

Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдийг хэрэглэх

Гүзээлзгэнэ, нэрс, хад, үхрийн нүдэнд эрдэст чанар маш өндөр. Жирэмсний эхний гурван сар, хожуу хордлогонд тун сайн ажээ. Учир нь жирэмсний хордлого эхийг ядарсан үед ихээр илэрдэг тул төрөх хүртэлх хугацаанд хэрэглэснээр алдагдсан эрч хүч, дархлааг сайжруулж, дэмжиж өгдөг давуу талтай.

Нарийн хүнсний ногоо

Саладны навч, лууван, цэцэгт байцаа, бууцай, улаан манжин, байцаа, гэх мэт нарийн ногоонуудыг хэрэглэвэл тун ашигтай. Эдгээр ногоонуудад антиоксидант ихээр агуулагддаг тул эрүүл, залуу байдлыг авчрах болно.

Салмон загас, Омега-3

Цусан дахь сахрын хэмжээ ихсэх, хэт таргалалт, зүрх судасны өвчинг анагаахад чухал нөлөөтэй.

Самар, маалинганы үр

Самаранд  амин дэм ихээр агуулагддаг. Ургийн тархины өсөлтийг дэмжих сайн талтай.

А.ТҮВШИН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Фидель Кастро:Иймэрхүү олон зөвөлгөөг хурдан оруулаарай 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?