60-С ДЭЭШ НАСНЫ ХҮМҮҮС ҮС БУДАЛТ, ХИМИ ХИЙЛГЭХЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ

2016-03-06  

Үс будуулах хими хийлгэхэд сайн талууд нь өнгө сэргэх, үс хуйхны паразитуудыг арилгах, үсний ургалтыг сайжруулах үсний ширхэгт давхраа суулгах өтгөрүүлэх, хэлбэр оруулах эерэг талтай хэдий ч, сөрөг тал нь бие махбодийн онцлогоос хамаарч гаж нөлөө гарах, харшил өгөх зэрэг хэрэглэж болохгүй байх ерөнхий заалтууд байдаг.

Үүнд :  

Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй

Цуллаг эрхтний хурц үрэвсэлтэй

Амьсгалын замын архаг өөрчлөлттэй хүмүүс

Нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.

Үсний химийн найрлага аммиакийн нэгдлүүд, калигидроакситыг агуулдаг тул үсэнд гэмтэл үүсгэнэ. Үс хугарах салаалах, түлэгдэх, хуурайших хагтах, үсний булцууны гэмтэл дагтаршсан псириаз, найтаах, ханиах, амьсгал авахад бэрхшээлтэй зэрэг шинж илэрнэ. Цаашилбал хам шинжийн илрэл уушги хавагналтын, хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж огиулах бөөлжих, зүрхний астамын шинж өгөх, химийн хордлогын болон бөөрний дутагдлын хам шинжүүд өгч болно. Олон дахин үсэндээ хими хийлгэсэн хүмүүст өвчлөлийн шинж тэмдгүүд болон хам шинж илэрч болно. Үсний хими будалтын харшлах шинж тэмдэг лавширсаар уушгины архаг өвчин хавдар болох хүчин зүйл болох тул, 60-с дээш насны хүмүүс үс будалт хими хийлгэхээс болгоомжлох, 30 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийг зохицуулах өнчин тархинд цусны эргэлтээр дамжсан цочрол өгснөөр өндгөвчийн үйл ажиллагааг доройтуулах пролактин дааврын ихсэлтийн хам шинж гарч болно. Энэ шинж нь сарын хир арилах, жирэмслэлтгүй, өндгөвчийн уйланхай үүсэх, бамбайн булчирхайн, олон уйланхайн хам шинж илрэхийг үгүйсгэхгүй. Өнөө үеийн гоо сайхны химийн бүтээгдэхүүний боловсронгуй болсныг үгүйсгэхгүйгээр санамж анхааруулга хүргэлээ.

 

Хүний их эмч Б. БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?