ЦЭВЭР ЗӨГИЙН БАЛЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

2018-03-02  

Энэ сарын 3-4-нд “Монголын зөгийн аж ахуйн кластер” бизнес сургалт, уулзалт болох юм байна. Уулзалтаар зөгийн балны худалдаа болж, зөгийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдэд мэдээлэл өгч, ажлын байранд зуучлах юм. 

Түүнчлэн цэвэр зөгийн балыг хэрхэн таних аргыг тайлбарлан, өвөлжин хадгалсан сархиатай зөгийн бал задалж үзүүлнэ.

Манай улсад жилд 180-200 тонн зөгийн бал үйлдвэрлэдэг ч 270-300 тонн зөгийн бал экспортолдог байна.  

Мөн шингэрүүлсэн, сироп хэлбэрийн 3000 тонн шингэн зөгийн бал хэлбэрээр хилээр орж ирдэг байна.

Тиймээс цэвэр зөгийн балыг таниж, мэддэг байх нь чухал гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд онцолж байна.

Мэдээж үүний зэрэгцээ монголынхоо зөгийн балыг үнэ цэнэтэй болгох, экспортыг нэмэгдүүлэхэд гарал үүслийг тодорхой болгох, лабораторийн шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа  юм байгаа бөгөөд энэ бүх асуудлыг “Монголын зөгийн аж ахуйн кластер” уулзалтаар ярилцах юм байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:haana ene uulzalt boloh be? 2018-03-02
zochin:garchigaa ergej har teneg setguulch ee 2018-03-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?