Загасны тосонд “Омега-3” хүчлүүд агуулагдсан байдаг бөгөөд эдгээр хүчлүүд нь ДНК болон ЕРА түүний гадна бүрхэвчийг гэмтэхээс хамгаалснаар хөгшрөлтийн үйл явц удааширдаг байна. “Омега-3” загасны тос нь цус хэт бүлэгнэхийг сааруулж цусны эргэлтийг сайжруулахаас гадна
-Тосны солилцоо болон цусны холестериний түвшнийг зохицуулна
-Дархлаа, мэдрэл, зүрх судасны тэнцвэрийг тогтворжуулна
-Судас бөглөх аюултай цусны ялтасын наалдалтаас сэргийлнэ
-Тархи, нүдний бүтцийн бүрэлдэхүүн үйл ажиллагааг хэвийн хангана
-Амьдралын эрч хүч, ажиллах чадварыг нэмэгдүүлнэ
-Цусны өтгөрөлтийг багасгаж шингэн болгоно
-Нүдний бүрхүүлийн хэвийн байдлыг хадгалахад үр нөлөөтэй
Мөн хавдрын ялангуяа хөхний хавдрын өсөлтийг удаашруулдаг тул, хавдрын өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд зохимжтой болохыг олон орны эмч мэргэжилтнүүд онцгойлон зөвлөж байна. Арьсны өвчлөлийг эмчлэхэд үр дүнтэй ба хүүхдийн харшлын явцыг бууруулж шарх шалбархайн эргэлтийг түргэсгэнэ. Жирэмсний үед хоол хүнсээр дамжуулан авсан “омега-3” тосны хүчил нь зулбалт, дутуу төрөх эрсдэлийг багасгаж, жирэмсний үеийн хордлогыг хөнгөвчилнө. Мөн түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаанаас үзэхэд жирэмсэн үедээ “омега-3” тосны хүчил хангалттай хэмжээгээр хэрэглэсэн эхчүүдээс төрсөн хүүхдэд нойрны асуудал, нярай үеийн харшил, анхаарал төвлөрөхгүйгээс үүдэлтэй хэт хөдөлгөөнтэй байдал гэх зэргийн асуудлууд маш цөөхөн илэрдэг байна.
Н.ОДГИЙВ