АМЕРИКИЙН 81 ММ-ИЙН АВТОМАТ МИНОМЁТ

2018-04-15  

Оросын ихэнх зэвсгийн калибр нь Америкийн зэвсгээс зөрөөтэй байдаг. Тухайлбал америкчууд 81 мм-ийн миномёт ашигладаг бол оросынх 82 мм байх жишээтэй. Миномёт бол дайсны бүлэг явган цэрэг, хөнгөн хуягласан "бай"-г маш мэргэн устгах боломжтой зэвсэг юм. Ихэвчлэн нэгийн галаар бууддаг боловч автомат миномёт бий. Жишээ нь орост 632 кг жинтэй 82 мм-ийн "Василёк" нэртэй автомат миномёт байдаг ба энэ нэг минутад 3,1 кг жинтэй 100-120 ширхэг минийг 4270 метрийн хол зайд шидэх чадвартай зэвсэг юм. 

Харин америкчууд саяхан германд болсон сургуулийн үеэр байлдааны зориулалттай "Хаммер" машин дээр суурилуулсан 81 мм-ийн автомат миномётыг олон нийтэд үзүүлжээ. 81 мм-ийн автомат миномётын системийг "Ил болон далд харааны автомат буудлагын миномёт - Automated Direct Indirect-fire Mortar" гэж нэрлэж байна. Автомашин дээр суурилсан уг системийн хувилбар нь ойролцоогоор 1 тонн жинтэй, "-3"-аас "+85"-ын өнцөгөөр 6,3 км-ийн алсын зайд буй дайсны "бай"-г устгах боломжтой гэж байна. 

Миномётын автомат удирдлагын автомат систем нь цаг уурын мэдээллийг /салхины хурд, газрын өндөр нам гэх мэтчилэн Р.Э/ тусгай мэдрэгчээс хүлээн авч дайсны "бай"-ыг илрүүлж, түүнийг онилж, буудлага үйлддэг байна.

 

 

Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?