ХЯТАДЫН ПУУЖИНГИЙН ШИНЭ БРИГАД

2018-04-25  

2018 оны 4 дүгээр сарын 16-нд хятадын төв хэвлэлээр Хятадын Ардыг Чөлөөлөх Армийн Пуужингийн цэргийн хүчинд 22 нэгж "DF-26" дундын тусгал бүхий баллистик пуужин бүхий шинэ бригадыг ажиллагаанд оруулснаа зарласан. 

2015 онд Бээжинд болсон цэргийн парадад анх олон нийтэд танилцуулсан "DF-26" пуужин нь цөмийн болон ердийн цэнэг бүхий хошууг тээвэрлэн 3000-4000 км-ын зайд нисэх боломжтой юм. 

Ийм төрлийн пуужинг дараах 2 нөхцөл байдалд ашиглах боломжтой. Нэгт дайсны цөмийн цохилтын эсрэг түргэн хугацаанд хариу үзүүлэх зорилгоор ашиглаж болно. Хоёрдугаарт дунд болон богино зайд хуурай газарт буй чухал "бай", байгууламж эсвэл усан дээрх том болон дунд хэмжээний хөлөг онгоцыг устгах боломжтой ажээ. Одоогийн байдлаар "DF-26" пуужинг сайжруулж "DF-26A", "DF-26B" хувилбар гарсан тухай мэдээ бий. 

Өнөөдрийн байдлаар Хятад улс ойролцоогоор 2500 нэгж "DF-26" баллистик пуужинтай гэж Америкийн тагнуулын алба үздэг. Гэхдээ хятадуудад 11,000 км-ээс дээш тусгалтай "DF-31" тив алгасагч баллистик пуужин байгааг санах хэрэгтэй юм.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?