ХӨВДӨГ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ

2018-04-30  

2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Оросын "Росатом" компаний захиалгаар бүтээж буй тус улсын/дэлхийн анхны хөвдөг атомын цахилгаан станц "Академич Ломоносов" Санкт-Петрбург хот дахь "Балтийн завод"-оос гарч Чукоткийн чиглэлд аялалд гарлаа. Мөс зүсэгч хэлбэрийн хөдөлгүүргүй хөлөг онгоц дээр байрлах атомын станцад 69 хүнтэй баг ажиллах ба хөлгийн урт нь 144 метр, өргөн 30 метр, 21,5 мянган тонн усан түрцтэй аварга хөлөг юм. 

Энэхүү хөлөг дээр бага чадлын "КЛТ-40С" загварын хоёр нэгж атомын реактор суурилуулж өгсөн ба эдгээр нь 70 МВт эрчим хүч, цагт 140 гигакалори дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Ингэхдээ хоногт 40-240 мянган куб/метр шоо далайн ус ашиглах юм байна. 

Хөвдөг атомын станцыг оросын хойд мөсөн далай, алс дорнод дахь эргийн хотууд болон бусад шаардлагатай байгууламжуудыг цахилгаан, дулаанаар хангах зорилгоор 36 жил ашиглахаар төлөвлөж байна. Оросын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт болсон энэхүү төсөлд нийтдээ 16,5 тэрбум рубль зарцуулаад байгаа гэнэ. Зөвхөн атомын цахилгаан станцад дангаараа 14,1 тэрбум рубль болж байгаа ажээ.

Станцыг барих ажил 2007 онд анх Северодвинск хот дахь шумбагч завины "Севмаш" үйлдвэрт эхэлсэн боловч 2008 онд Санкт-Петрбург хот дахь "Балтийн завод" руу шилжүүлсэн байна. Анхны цөмийн реакторыг 2009 онд хүлээн авч суурилуулсан бол одоо Мурманск хотод очиж цөмийн түлш хүлээн авах билээ. "Академич Ломоносов" нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар хангаж эхэлнэ.

Ийм төрлийн хөвдөг атомын цахилгаан станцыг хятадууд ч гэсэн бүтээж байгаа бололтой. Хятадын үндэсний цөмийн энергийн корпорацын мэдээлж буйгаар бол "ACPR50S" нэртэй 200 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай реактор бүхий атомын хөвдөг станцыг 2017 оноос барьж эхэлсэн ба 2020 он гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа ажээ.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ВЭБ САЙТААР ДАМЖУУЛАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭГҮЙ АВАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ?