ХЯМД БӨГӨӨД ЖИЖИГ ХЭМЖЭЭТЭЙ ЦӨМИЙН РЕАКТОР

2018-05-07  

Технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдралд хэрэгцээтэй олон үйлдвэр, шинэ бүтээл төрөн гарч бүтээсэн хүмүүс нь ашгийг нь хүртэж байна. Хүний амьдралд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол цахилгаан эрчим хүч, дулаан хоёр юм. Гэхдээ сүүлийн үед чулуужсан түлшнээс татгалзаж сэргээгдэх эрчим хүчийг ашиглах асуудал хүчтэй яригдах болсон. Харин цөмийн цахилгаан станцыг өндөр өртөгтэй, барихад нүсэр ажиллагаа шаарддаг гэж үзээд анхаарлын гадна орхидог. 

Тэгвэл АНУ-ын Орегон мужид байрлах "NuScale" компани нь олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хямд бөгөөд жижиг хэмжээтэй цөмийн реактор бүтээсэн байна. Бүр шинэ реакторыг барих нэгдүгээр шатны ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө АНУ-ын Цөмийн эрчим хүчийг зохицуулах комиссоос авч чадсан байна. 

Жижиг хэмжээний цөмийн реакторын модуль нь цөмийн стандарт станцаас огт өөр дизайн, бүтэцтэй байх гэнэ. Шинэ реакторын бүхий л эд ангийг үйлдвэр дээр хийгээд станц барих газарт нь тээвэрлэж хүргээд газар дээр нь шууд угсрах ба ингэснээр реакторыг хямдхан, маш хурдан хугацаанд босгоно. 20 хүрэхгүй метрийн урттай шинэ цөмийн реакторыг ганц удаа цөмийн түлшээр цэнэглээд бүтэн жилийн турш 50 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Жижиг хэмжээтэй учраас реакторыг хаашаа ч хамаагүй тээвэрлэх боломжтой ажээ. 

Ийм төрлийн анхны цөмийн цахилгаан станцыг 2020 оны дунд гэхэд америкт барих ба тэр үед бусад техникийн өгөгдөхүүн бэлэн болж, өртөг зардал нь тодорхой болох юм байна. Технологийн хөгжил, дэвшил урагшилсаар л байна.

 

 

Р.ЭНХБОЛД / ДЭД ХУРАНДАА /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?