НҮҮРНИЙ БУДГАА БАЙГАЛИЙН АРГААР АРИЛГАХ 5 АРГА

2018-06-27  

Үдэшлэг, хурим болон ямарваа нэгэн онцгой өдөр болоход бид нүүрээ будах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Зурахад нарийн мэдрэмж шаардах контур, хөнгөн энгэсэг тавин уруулаа будахад л өнгө засаад ирдэг шүү дээ. Гэвч бидний ихэнхи нь нүүрээ будахдаа илүү анхаардаг ч будгаа арилгах тал дээр тоомжиргүй хандах гээд байдаг тал бий. Мэдээж үдэшлэгт явчихаад ирэхээр ядардаг боловч будгаа арилгахгүй унтаад өгөх нь буруу юм. Энэ баяцхан алдаа урт хугацааны дараа таны гоо сайханд маш том асуудал үүсгэж болох талтай.

Дэлгүүрүүдээр нүүр цэвэрлэх төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн бий шүү. Эдгээр нь таниас хүчин чармайлт шаардахгүйгээр арьсыг тань цэв цэвэрхэн болгох болно.

Иймээс бид байгалийнн гаралтай бүтээгдэхүүнээр арьсаа хурдан цэвэрлэхийн хажуугаар булбарай болгох 5 хялбар аргыг хүргэж байна.

1. СҮҮ

Сүү бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байдгийн адил арьсанд ч мөн гайхалтай үр дүнтэй аж. Эртний гоо хатадын нэг

Будгаа арилгахдаа нэг аяга сүүн дээрээ цайны халбага almond oil/Алмонд модны тос/ хийвэл бүр сайн. Энэ нь таны арьсны өнгийг сэргээж өгөхөөс гадна нүүрний будгийг ч арилгана. Ингэхийн тулд сүүгээ нүүрэндээ түрхээд зөөлөн хөвөнгөөр арчихад л хангалттай.

2. ХҮНСНИЙ СОДА БОЛОН ЗӨГИЙН БАЛ

Зөгийн бал болон хүнсний соданы төгс зохицол хүний арьсыг гайхалтай цэвэрхэн болгодог. Бага зэргийн байгалийн зөгийн балийг цэвэрхэн даавуун дээр тавиад дээр нь сода цацаж өгөөрэй. Дараа нь нүүрээ зөөлөн арчиж өгснөөр будаг ор мөргүй арьлах болно.

3. COCONUT OIL

Усны хамгаалалттай нүүрний будгаар будсан ч сoconut/наргил модны самар/-ийн найрлагад агуулагдаж байдаг бодис нь нүүрний будгийг маш сайн цэвэрлэдэг байна.

Коокона төвийн гоо зүйн эмч Доктор Reema Arora-ийн хэлж буйгаар Coconut oil нь үндсэн гурван тосны хүчлээс бүрдэх ба бага молекул жинтэй учир арьсанд сайн шингэх чадвартай юм. Мөн энэ нь арьсан дах нянг дарангуйлах бодис агуулдаг байна.

Coconut-ээр будгаа арилгахдаа алганыхаа 4-ний 1 тэй тэнцэхээр тосоо авч нүүрэндээ түрхэнэ. Ингэснийхээ дараа хөвөнгөөр сайтар арчаад л болох нь тэр.

4. ӨРГӨСТ ХЭМХНИЙ ШҮҮС

Арьс судлалын доктор эмч Indu Ballani “Ихэнхи гоо сайхны нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнд өргөст хэмхний найрлага агуулагдаж байдаг. Тэгэхээр дэлгүүрээс химийн найрлага орсон бүтээгдэхүүн авахаа азнаад өргөст хэмхний нухашаар нүүрээ цэвэрлээрэй” хэмээн зөвлөж байна.

Цаашид та өргөст хэмхийг зүгээр л хөргөгчиндөө хадгалах хэрэггүй боллоо. Холигч машин ашиглан өргөст хэмхийг зуурмаг болгон дээр нь бага зэрэг оливийн тос нэмээд нүүрээ цэвэрлээрэй. Энэ арга танд гарцаагүй таалагдах болно.

5. УТАХ

Тийм ээ та зөв уншиж байна. Утах бол шилдэг нүүрний будаг арилгах байгалийн арга юм. Угаалтуураа халуун усаар дүүргээд (буцалсан биш) 5-10 минутын турш утаарай. Ингэснээр нүүрний будгийг тань арилгахад туслах болно. Нүүрээ утах арга олон моделуудын гоо сайхны нууц байсаар ирсэн. Нүүрээ утсанаар арьсны нүхэн дэх бохирдол арилахаас гадна нүүрэнд наалдсан хир буртгийг арилгах давуу талтай.

Эдгээр байгалийн гаралтай нүүр цэвэрлэх аргууд нь төсөвт хэмнэлттэйн дээр таны арьсанд хэрэгтэй олон төрлийн амин дэмийг өгөх болно. Бид арьсаа арчилаад л байвал гэрэлтээд л байна шүү дээ.

Эх сурвалж: Food.ndtv.com

 

 

Орчуулсан:   Н.Саруултуяа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?