Гэмт хэргийн гаралт 25 хувь нэмэгдсэн, 2018 онтой харьцуулбал. Тэр дундаа залилангийн гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Судалж үзвэл, нийтийн цахим сүлжээ ашиглах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга, гэрээ, хэлцлээр халхавчлан залилах гэмт хэрэг түгээмэл болсон нь тогтоогдсон.
Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 2018 онд 268 тэрбум төгрөг, 2019 оны эхний 3 сарын байдлаар 58 тэрбум төгрөгийн хохирол учирсан тоон мэдээлэл байна. Энэхүү мөнгөөр илэрхийлэгдэх тоон үзүүлэлтийн ард мөнгөөр үл илэрхийлэгдэх хор уршиг ихээхэн хэмжээгээр дагаж явдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд цахим орчинд өөрийн хувийн мэдээллээ чандлан сахих, хоёрдугаарт өдөөлтөнд нь автахгүй байхыг юуны өмнө зөвлөе.
ЗАВХАН сониноос ишлэв