Р.ЧОЙНОМ: АМРАГТАА БИЧИХ ЗАХИДАЛ

2020-04-15  

Чойномын эхнэр Нина гэж сайхан Монгол бүсгүй байлаа. Тэр эмэгтэй Р.Чойномыг улс төрийн хилмэгдлээр зүдэрч явахад нь сэтгэлдээ галтай, эгнэгт түшиж явсан гэж таниж мэдэх хүмүүс нь ярьдаг юм билээ. 

Тухайлбал: Р.Чойном агсны дотны нөхөр Ш.Сүрэнжав Нинагын талаар " Жинхэнэ монгол бүсгүй. Газар зүйн анги төгссөн, их царайлаг эмэгтэй байлаа. Нина Чойном хоёрын охин  нь  Хулан.  Автобусны кондуктор хийдэг байсан" хэмээн ярьж байсан юм.

Р.Чойном “До яам”-ны хараанд орсноос хойш гэрээсээ яваад эргэж ирээгүй гэнэ лээ. Баригдахаасаа өмнө Хулангийн ээж хайрт эхнэр Норзодын Нинадаа “Миний хойноос хөөцөлдөх хэрэггүй. Охиноо миний хүүхэд гэдгийг нууж яваарай” гэж захисан байдаг. Энэ бол түүний охиноо гэсэн агуу хайрынх нь өчүүхэн хэсэг байсан юм. Ийнхүү хайртаа охинтойгоо уулзаж чадахгүй бэтгэрч явсан хүний дотор ямар их багтраа шаналал нуугдаж явсан бол. Гэхдээ тэр охидоо санадаг, уулзахыг хүсдэг байсан юм. Тиймдээ ч “Охиныг минь тэдний өдөр, тэнд аваад ирээч” гэсэн үгийг хүмүүсээр дамжуулан бичсэн захиандаа дайсан нь олон. Гэхдээ тэр болзсон газраа очиж охинтойгоо уулзаж зүрхлээгүй юм. Учир нь байнгын мөрдлөгт байсан түүнийг охинтойгоо уулзаж байхыг “До яам”-ныхан харчихвал охиныг нь “Нийгмийн дайсан” хэмээн цоллож зовоох вий гэдгээс айдаг байжээ. Ямартай ч Р.Чойном охинтой уулзаж чадалгүй явсаар байгаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлчийн захидлаа Н.Нинадаа хаяглаж “Охинтойгоо уулзахсан” гэж бичсэн байлаа…

Захидалд: Та нарын өмнө их буруутай боловч үүрдийн буруутан бус, тухайн үеийн буруутан байлаа. Би та нарыг авчирч учрахсан гэж хүсдэг. Гэвч боломж алга. Би ядаж өөрийн гэсэн орон байргүй яваа… …Чи надад тодорхой захиа нэг удаа бичээрэй. Охиндоо өгөх юмгүй, бэлгүй байгаа тул та хоёрыгоо урьж чадахгүй байнаа. Номоо хэвлэгдэхийн наана үхчихгүй бол нэг уулзанаа. Миний мэдэх Нина минь баяртай... гэсэн байж.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?