АМНЫ ХААЛТТАЙ ҮЕД Ч "IPHONE" УТАС ТАНЬ ТАНЫГ ТАНИХ БОЛНО

2020-05-21  

 

Apple компани iOS мобайл үйлдлийн системийнхээ 13.5 хувилбарыг зах зээлд гаргажээ. Шинэ хувилбарыг татаж, суулгахын тулд та Settings->General->Software Update хэсэгт нэвтрэх хэрэгтэй.

 

Энэ удаагийн шинэчлэгдсэн хувилбарт коронавирусийн цар тахалтай холбоотой хоёр чухал боломж нэмэгджээ. Үүнд iPhone-ий царайгаар таних Face ID систем амны хаалт зүүсэн хүн нэвтрэхэд өмнөх шигээ төөрч будилдаггүй болсон байна.

Өмнөх хувилбаруудад амны хаалттай хүн гар утсаа нээхээр дэлгэц рүү харах үед хоёр секунд орчим хугацаанд царайг таних оролдлого хийж, хэсэг саатсаны дараа PIN код оруулахыг шаарддаг.

Харин шинэ хувилбарыг суулгасны дараа ингэж удахаа больж, амны хаалттай хүнийг мэдрээд шууд PIN код нэхдэг болсон байна. Хэдийгээр хүмүүсийн хүлээж байсанчлан амны хаалттай царайг Face ID шууд таньдаг болж чадаагүй ч одоогийн түвэгтэй байдлыг засварлаж, хялбар болгожээ.

Хоёр дахь нэмэгдсэн боломж нь Apple, Google компаниудын хамтран нэвтрүүлж байгаа халдварт өвчний тархалтыг хянаж, мэдээлэх технологи юм.

Гэхдээ энэ удаа дээрх технологийг ашиглах API интерфэйс iOS системд нэмэгдсэн бөгөөд зориулалтын аппликэйшнийг нь суулгаж, идэвхжүүлсэн тохиолдолд л ажиллах ажээ. Ирээдүйд хуулиар зөвшөөрөгдвөл энэ технологи нь нэмэлт аппликэйшнгүйгээр iOS, Android системүүдийн нэг хэсэг болж ажиллах юм.

Энэ технологи нь ойр зайнд харилцсан хүмүүсийн түүхийг Bluetooth холболт ашиглан бүрдүүлж, сүүлд тэдний хэн нэгнээс нь халдвар илэрсэн тухай мэдээлэл батлагдсан эх сурвалжаас ирвэл хэзээ, хаана халдвартай хүнтэй ойр байсныг нь гар утасны эзэнд мэдээлдэг болно.

 

Эх сурвалж: The Verge 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?