Зун ямар ном уншдаг вэ?

2020-05-29  

Хүмүүс амралтаараа ямар ном уншиж байгаагаар нь тухайн хүмүүс юу бодож байгааг мэдэж болно. Зарим нь амралтаараа бодит ертөнцөөр аялах хүсэлтэй бол багагүй хэсэг нь зөгнөлийн ертөнцөөр аялахыг илүүд үзнэ. Их Британийн “The Times” сонин зуны амралтын уншлагад судалгаа хийжээ. Зун цаг урт удаан “залхуутай” уншлага хийх үе. Амралтаараа ямар ном уншихаар сонгож байгаагаар нь хүмүүсийг хоёр хувааж болно. Эхнийх нь цаг завгүй байгаад гарсан энэ чөлөөт хугацаанд “жинхэнэ бодит” ном уншихаар шийдсэн хүмүүс. 

Хоёр дахь хэсэг нь үүнээс зайлсхийж “хөнгөн” зүйл уншин амрах хүсэлтнүүд. Нисэх буудлын хүлээлгийн танхимд хамгийн эрэлттэй адал явдалт ном амрах газарт бол төдийлөн сонирхол татдаггүй гэнэ. Адал явдал нэгэн амьсгаагаар уншигдаад “00″ өрөө рүү шилждэг. Амьдралын бодит асуудлаас бага ч гэсэн хагацах гэсэн хүмүүс “зуны” ном амралтын дотор амралт болдог. “Хезболлах”-ын пуужин унаагүй цагт израильчууд “он цагийн машины тусламжтайгаар 40-өөд оны Изральд очихыг” номоор дамжин эрмэлзэж буйг тайлбарлах нь “санаанд багтамгүй”. Эх ороич үзэл энэ зун хятад, турк, испаничуудыг голчлон азэмдсэн байх юм. Харин франц, герман, америкчууд бодит байдлын дэглэмийг илүүд үзэж байна. Оросууд зуныхаа амралтаар олигархуудын амьдралыг сонирхох аж.

Орос

Татьяна Огородниковагийн “Гэрлэлтийн гэрээ буюу Who is Who” гэсэн ном хамгийн эрэлтэй амралтын ном болжээ. Сен-Тропын амралтын газарт ирсэн оросуудад олигархтай гэрлэсэн түүхийг өгүүлсэн, хагас баримтат роман хамгийн сонирхолтой. Саятны эхнэр байсан зохиолч эмэгтэйд зохиолын гол баатар хүүхний залуу өрсөлдөгч урт хөлтэй загвар өмсөгчийн дүр танил. Мөн тэрээр салах цагт хэрхэн хөрөнгөө таслан үлдэх хоёр гурван зөвөлгөөг номондоо хийж өгчээ.

Герман

Герман үндэстнийг магтсан Матиас Матуссекийн “Бид Германчууд. Биднийг яагаад бусад нь хайрлаж болохгүй байх билээ” гэсэн ном дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан үндэстний бахархалтай нь давхцан гарч иржээ. “Der Spiegel” сонины сурвалжлагчаар Бразили, АНУ, Их Британид ажиллаж байхДаа эх орноо хайрлаж сурсан гэж зохиолч бичжээ. Их Британид ажиллаж байхдаа тэрээр дандаа элдэв хүмүүсээс эх орноо өмөөрч ирсэн гэнэ. Энэ ном германчуудад амралтаа сайхан өнгөрөөхөд нь их тус болж буй ажээ.

Энэтхэг

Жонни Деппын гол дүрд нь тоглосон Холливудын кино болохоосоо өмнө Австралийн зохиолч Грегори Дэвид Робертсын 936 хуудастай адал явдалт роман энэтхэгчүүдийн дуртай ном болжээ. Номын баатар зэвсэгт дээрэм хийсний учир шоронд 19 жил хоригдох ял аваад шоронгоос оргодог. Номын баатар Бомбей хотод өнгөрөөсөн найман сарын адал явдал нь хотын ядуусын хороолол болон түүний нууц бизнесийн тухай дэлгэрэнгүй өгүүлдэг.

Турк

Туркийнхэн зуны амралтаар Ипек Калистарын “Латифа Ханим” номыг уншиж байна. Энэ зөрөлдөөнтэй ном Турк улсыг үндэслэгч Кемаль Ататюркийн эхнэрийн тухай өгүүлдэг. Номонд орчин үеийн Туркийн эцэг нь ердийн хүн байсныг харуулахаас гадна эхнэр нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж байсныг өгүүлдэг.

Америк

Бушийн засаг захиргааны алдааны тухай өгүүлсэн 496 хуудастай “Ирак дахь Америкийн цэргийн алдар нэр хөөцөлдсөн хэрэг” гэсэн Томас Риксийн номыг америкчууд амралтаараа уншихаар дугаарлах болжээ. “Вашингтон пост” сонины Пентагоны асуудлыг хариуцсан туршлагатай сэтгүүлч генералуудыг шүүмжлээдзогсохгүй шоронд болж байгаа тамлан зовоох байцаалтыг нарийвчлан бичжээ. Тэрээр Бушийн засаг захиргааны Иракт явуулж буй үйл ажиллагааг “Америкийн түүхэн дэх хамгийн муу төлөвлөлт” гэж нэрлэсэн байна.

Япон

Японы эдийн засаг сэргэн мандаж байгаа ч хүмүүс Япон хэрхэн ангалд унаж байгааг унших сонирхолтой гэнэ. Их сургуулийн тооны багш Масахира Фудзиварагийн бичсэн барууны үзлийн эсрэг 200 хуудастай “Үндэстний нэр төр” гэсэн ном олны анхаарлыг ихээхэн татаж байна. Уг ном япончуудыгсамурай нарын “Бусидо” гэх ёс суртахуунд эргэн орохыг дуудаж байна. Эс тэгвээс мандах нарны орон Америкийн адил алан хядлагын намаг ба хязгаарлалт байхгүй зах зээлд залигуулах гэнэ.

Франц

Николь Саркозийн “Мэдүүлэг” гэсэн номонд секс бараг байхгүй онол ихтэй ч францчуудад зуны ном болов. Дотоод хэргийн сайдын энэ ном ирээдүйн Ерөнхийлөгчийн тунхаг гэлтэй. Уг ном ганцхан сарын дотор 275 мянган хувиар хэвлэгдэн тэр дороо зарагджээ.

Испани

Энд зуны амралтаар Идельфонсо Фальконесын “Санта Мария дель Map” гэсэн дундад зууны Испанийн Манта Марич дель Map сүмийн тухай номыг ихэнх амрагчид уншиж байна.

Израиль

Ливаны дайн явагдаж байгаа ч израильчууд өнгөрсөн зууны дөч, тавиад оны Израилийн хөгжлийн тухай өгүүлсэн дурсамж Амос Озын зохиол “Дурлал ба харанхуйн тухай түүх” гэсэн номыг сонирхон уншиж байна. Европынхан түүний эцэг эхийг гадуурхан тэдэнд арабчуудын дунд орогнол эрж байгаа тухай Оз өөрийн номонд өгүүлжээ.

Хятад

Шанхай хотноо хэвлэгдсэн, XIV зууны түүхийг өгүүлсэн Чунтянийн “Гурван хаанчлалын түүхийг уншаад” гэсэн ном амарч байгаа хятадуудад олз болжээ. Зохиогч тэр үеийн Турван хаант улс” гэсэн номонд өөрийн тайлбарыг өвөрмөц аргаар хийсэн байна. Тэрээр тэр цагийн нэгэн жанжинг өнөөгийн цагдаагийн газрын орлогч даргатай, бас нэгийг нь үйлдвэрийн даргатай харьцуулан гаргажээ.

Итали

Тициан Терцанийн “Миний төгсгөлд миний эхлэл” гэсэн ном гүйлгээтэй номын жагсаалтын хоёрдугаарт байна. Терцани нас барахаасаа гурван сарын өмнө модны сүүдэрт суун хүүгийнхээ сүүлийн яриаг бичиж чадсан нь энэ ном юм. Тэрээр өөрийн үндэс угсааны гарлыг бичсэнээс гадна үхлийн өвчнөөс анагаах эмийг эрж хайж байсан тухайгаа дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Канад

Энэ зун канадчууд бодит амьдралын тухай ном сонгож байгаагийн тоонд Эми Маккейгийн бичсэн “Төрөх тасаг” гэсэн бүтээл юм. Шинэ Шотланд мужийн бөглүү нутагт амьдардаг эмэгтэй хоёр дайны хооронд нэгэн эмчтэй тааралдан түүний тусламжтайгаар эмчилгээний ердийн арга барилаас өөр шинэ арга барилд орох гэсэн оролдлогын тухай энэ романд өгүүлдэг аж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?