Сууж байгаад кофены машиндаа захиалга өгч болно

2020-06-09  

Хүн бүр өдөр тутамдаа хэрэглэж заншсан, эвсэл биемахбодь нь цаанаас шаардаад байдаг ч гэж хэлж болохоор байнга хэрэглэдэг бүтээгдэхүүн байдаг. Үүний нэг бол кофе. Тунг нь тааруулж чадвал Кофе-ноос илүү сэргээш гэж хаа байхав. Ажлын бүтээмж нэмэгдүүлэх амттай сайхан аяга кофе-ны талбарт ч инноваци явагдсаар л байна. 

Өнөөдөр танд Зүгээр ч нэг сайхан кофе чанахаас хэд дахин илүүг хийдэг дэлхийн хамгийн ухаалаг кофе чанагч машиныг танилцуулья. 

Энэ машиныг Ухаалаг Кофе чанагч гэдэг бөгөөд өглөөнөөс авхуулаад л таныг халамжилаж гарна даа. 

Өглөө танд зориулж сэрүүлэг дуугаргаад араас нь дөнгөж чансан амттай кофегоо өгнө. Харин өдөр нь та ажил дээрээ очихдоо өдөр хэд хэдэн цагаас кофе уух аа эртнээс тохируулчихна. 

Энэ төхөөрөмж  нь таны утастай холбогддог бөгөөд та ширээнийхээ ард сууж байгаад л кофегоо захиалчихна. Хэдэн ч аяга кофе захиалсан болдог. Мэдээж хэдэн зууг бол арай чадахгүй л дээ. Нэг оффисын өдрийг хэрэглээг бол хангачихна. 

Хамгийн гоё нь бүх хүн өөрийн дурын жороор кофегоо захиална гээд бод доо. Амт, төрөл, уух хэмжээ гээд бүгдийг нь дурааараа тааруулж болдог. Тийм болохоор л ухаалаг гэж онцлоод байгаа юм шүү дээ. 

Харин кофе бэлтгэх хугацааны хувьд, хэмжээ амт орцоос нь хамаараад янз бүр. Таныг захиалга өгсний дараа хэр хугацаа орохыг нь харуулдаг. 

За тэгээд орой нь таныг гэртээ харих үетэй тааруулаад кофе чаначихсан байж байна. Энэ төхөөрөмж нь чанасан кофегоо 40 минутын турш халуунаар нь хадгалах нэмэлт чадвартай гэж байгаа. 

Энэ төхөөрөмжтэй холбогдохын тулд ухаалаг утсан дээрээ апп-ыг нь татаад л болоо. Android, Ios аль нь ч байсан болно. 

Кофены хэрэгцээ хаа сайгүй байдаг шиг энэ технелоги бол хаа газарт хэрэгтэй эд дээ. Ер нь дөнгөж чансан амттай халуун кофенд дургүй хүн хаа байхав.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?