ШИНЭ ТЭЭВЭРЛЭГЧ "HYPERLOOP" ДЭЛХИЙГ БАЙЛДАН ДАГУУЛНА

2020-06-10  

Дэлхий даяар “Hyperloop” тээвэрлэгч технелоги нээлтээ хийж хүмүүс ч үүний  талаар ам хуурайгүй шуугицгааж байна. 

Технелоги хэрэглээнд гарах өдрөөсөө авхуулаад дэлхийг байлдан дагуулна гэдэгт нь үйлдвэрч компани итгэлтэй байгаа аж. Хэдийгээр бид энэхүү бүтээлийг яг яаж ажиллаж, бидэнд ямар сэтгэгдэл төрүүлэхийг хэлж мэдэхгүй ч танилцуулга дээрээс нь авсан мэдээллээр бол их л шидтэй эд аж. 

32 метр урттайгаас үйлчлүүлэгч зорчих хэсэг нь 15 метр орчим. Яарлтай тусламжийн төхөөрөмжүүд, амьсгалын аппарат гээд хэрэгцээт бүх зүйлс багтсан. Харин хичнээн хүн багтаах боломжтой талаар тодорхой мэдээлэл байхгүй ч Нью-Иорк хотын галт тэргээс бараг ялгаагүй байх гэсэн таамаг бий. 

Зарим хүн зогсоогоороо явна гэж үзвэл Нью-Иорк хотын галт тэрэг дунджаар 188 хүний багтаамжтай байдаг. 

Харин зарим судлаачдын үзэж байгаагаар бүх хүн тухтай явна гэж үзвэл “Hyperloop” нь хамгийн ихдээ 80 л хүн багтаах боломжтой гэж байгаа юм. 

 “Hyperloop”-ыг бараг л далавчгүй онгоц гэж хэлэхэд болно. Зүгээр ч нэг ингэж хэлээгүй юм шүү. Яг л онгоц бүтээхэд шаардагддаг тоног төхөөрмж, технелогийг  “Hyperloop” -д суурилуулсан аж.  Гол зорилго нь “Дэлхийн хамгийн аюулгүй тээврийн хэрэгслийг бүтээх” юм шүү дээ. 

Энэхүү бүтээлийг танилцуулаад байгаа HTT компани хэлэхдээ 2019 он гэхэд хүмүүс энэ технелоги дотор суугаад явах боломжтой болох бөгөөд туршилтын ажиллагаад Франц улсад хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?