ARTICULATED ROBOT ГЭЖ ЮУ ВЭ?

2020-06-14  

Автоматжуулалт бол 2020 оны хамгийн халуухан сэдэв. Салбартаа бүх бүтээлийх нь тал нь бүтэлгүйтдэг мөртлөө шинийг эрэлхийлэхээ больдоггүй, гэрлийн хурдаар шинэчлэгддэг мөртлөө бага зэрэг аймаар. 

Автоматжуулалт буюу роботыг дотор нь зургаа ангилдаг. Харин би өнөөдөр хамгийн энгийн, бага зэрэг болхи ч үйлдвэрлэлд хамгийн тохиромжтой загвар буюу Articulated robot-ыг та бүхэнд танилцуулья. 

Хүмүүс үйлдвэрлэл гэвэл үүнийг Articulated robot-ын өлгий нутаг гэж ойлгох хэрэгтэй. Үйлдвэрийн нөхцөл ажиллах таатай орчин биш. Хүйтэн, аюултай, бохир, хортой нөхцөлд роботоос өөр тохиромжтой ажилтан гэж хэн байхав. 

Уг роботын эхлэл 1937 онд тавигдаж байлаа. Анхны загвар ердөө л жижиг мотортой эргэх хөдөлгөөн хийдэг ноорог төмөр байсан бол 1954 онд анхны ажилд гаргаж болохуйц загвар нээлтээ хийсэн гэдэг. 

Их бие болон залгаа гэсэн 2 хэсгээс бүрддэг дэндүү гэхэд дэндүү даруухан бүтэцтэй. Залгаа хэсэг нь хязгаарлагдмал хэсэгт тасралтгүй хөдөлгөөн хийх чадвартай. Энэ нөхөр таниас анхаарал халамж бага зэрэг шаардана. Та тогтмол очиж алдаа мадаг гарсан үгүйг нь шалгах ёстой.  

Articulated robot -ыг юм гагнах, зөөх, угсрах, түүх, ялгах, зүсэлт хийх, будах, өрөмдөх, ачих, тамгалах, цутгах гэх мэт үүргээр ашиглавал хамгийн тохиромжтой. 

Ийм төрлийн робот ухаалаг, шинэлэг байхаас илүүтэй удаан хэрэглээтэй, боломжийн үнэтэй байхыг эрмэлздэг. Нэмэлтээр хурд орж ирнэ. Сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээ нь улам нэмэгдэж байх мөртлөө эрэлтийн муруйг зөрчиж улам хямд үнэтэй байх болж. 

Энэ төрөлд хамгийн алдартай робот үйлдвэрлэгч компаниуд гэвэл FANUC, Motoman, KUKA, Universal Robots зэргийг дурдаж болно. АНУ-д уг роботын зах зээл 1.28 тэрбум доллар болтлоо өсөх төлөвтэй. Гэтэл саяхан 2015 онд 700 сая байсан сан. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?