НАРАНД ХАМГИЙН ОЙР ОЙРТСОН СОЛО ХИЙМЭЛ ДАГУУЛ ДАХИН ОЙРТОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

2020-06-15  

Европын сансар судлаачдын хөөргөсөн SolO (Solar Orbiter) хиймэл дагуул өнөөдөр наранд ойртох анхны оролдлогоо амжилттай гүйцэтгэжээ. Их Британид Airbus компанийн угсарсан SolO хиймэл дагуулыг энэ оны хоёрдугаар сард Европын Сансрын Агентлаг ESA нарыг судлах зорилгоор сансарт хөөргөж байсан. Өнөөдөр энэ хиймэл дагуул нь наранд 77 сая километрийн зайд ойртоод байна. Энэ нь Сугар, Буд гарагуудын тойрог замын завсарт хүрсэн гэсэн үг юм.

Цаашдаа SolO хөлөг наранд 43 сая километр хүртэл ойртох төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийг хүртэл SolO-гоос гадна ердөө таван хөлөг нарны системийн гүн рүү нэвтрээд байна. Эдгээр нь Mariner 10, Helios 1 ба 2, Messenger, Parker Solar Probe хөлгүүд юм. Манай дэлхий нь нарнаас дунджаар 149 сая километрийн зайд оршдог. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд SolO хөлөг дээр байрлуулсан шинжлэх ухааны 10 багаж төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, жигдрүүлсэн юм.

2021 онд бүх багаж төхөөрөмж нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх ажээ. Хөлгийн дараагийн том даалгавар нь арван хоёрдугаар сарын сүүлээр Сугар гарагийн гадаргууд 500,000 км ойртох юм. Одоогоор наранд хамгийн их ойртож чадсан хөлөг нь АНУ-ын Parker Solar Probe юм. Тус хөлөг сүүлд наранд 19 сая километр ойртож чаджээ.

А.ТАМИР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?