ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД ИНТЕРНЭТ СҮЛЖЭЭГЭЭ ӨРГӨТГӨН 5G НЭВТРҮҮЛЭХЭД ОЛОН ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖ БАЙНА

2020-06-15  

Утасгүй интернэтийн дараа үеийн 5G сүлжээг Азийн томоохон хотууд амжилттай туршаад байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Qualcomm” компани 5G-ийн нэвтрүүлэлтээ зарласнаас хойш дэлхий нийт энэ технологид "чих тавин" анхаарч эхэлсэн юм.

Хэдий тийм боловч бодит байдалд 5G сүлжээ нэвтрүүлэхэд багагүй хугацаа шаардлагатайгаас гадна хэрэглэгчдийн тэвчээрийг шалгаж эхлэв. Үүнээс нэг жилийн дараа БНСУ дэлхийд анх удаа арилжааны зорилгоор 5G технологийг танилцуулсан юм. Харин дараа нь БНХАУ хамгийн өргөн хүрээ хамарсан сүлжээг нэвтрүүлээд байна. Хонконг, Токиод ч мөн ижил үр дүн гарч, шинэ технологийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүлээж байна.

АНУ-ын Verizon компани Чикаго хотын оршин суугчдын 3.1 хувийг хамруулж 846 мегабит/секундын хурдыг туршсан байна“Samsung”, “Huawei”, “Xiaomi” зэрэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчид энэ чиглэлд идэвхтэй оролцож, 5G дэмжих шинэ төхөөрөмжүүдээ энэ онд танилцуулахаа зарлаад байна.

Дэлхий даяар хэдийн олон сая 5G сүлжээ дэмжих гар утас борлуулагдаад байгаа ч олон тэрбум хүн шинэ технологийг хараахан ашиглаж эхлээгүй байгаа юм. Цаашид утасгүй интернэтийн шинэ стандарт нэвтэрч, үндсэн жишиг болно гэж салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.

Компаниуд технологийн бэлэн байдлаа хангаж, 5G сүлжээгээ өргөтгөхөд олон тэрбум ам.доллар зарцуулж байгаа аж. Тухайлбал: АНУ-ын “Verizon” компани Чикаго хотын оршин суугчдын 3.1 хувийг хамруулж 846 мегабит/секундын хурдыг туршсан байна. Харин “T-Mobile” Вашингтонд 57 хувийн нэвтрүүлэлттэйгээр 148 мегабит/секундын хурд туршжээ.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?