Augmented reality

2020-06-26  

Анх 1922 онд Лос Анжелес хотод анхны 3д кино нээлтээ хийж байлаа. Монголд нэлээн сүүлд орж ирсэн санагдаж байна Аватар гэдэг кино байлуу даа. Тухайн үед ээ киног жинхэнэ амьдрал дээр болж байгаам шиг үзэх нь нтр гээд л бөөн хөөр болцгоож байсан. Гэтэл нэг 10 жилийн дотор эсргээрээ эргэж амьдралыг анимэйшин шиг болгох AR технелоги эрчээ авч байна гэвэл та итгэх үү? 

AR гэдэг нь Augmented reality гэсэн утгатай, олон талаараа Virtual reality-тай адилхан. Тиймдээ ч хүмүүс хооронд нь андуурах тохиолдол их байдаг гэнэ. Augmented reality бол огт хийсвэр, бодит бус зүйл биш харин ч бодит амьдралаас илүү бодитой санагдана. Монгол үгрүү буулга гэвэл “Хялбар ертөнц” гэвэл хамгийн тохирно. 

За хэрхэн ажилладаг талаар нь ярилцья. AR бодит ертөнцтэй холбогдохын тулд заавал өөрийн гэсэн дагалдах хэрэгсэлтэй хослож ажиллана. Тэр нь линз, нүдний шил, төхөөрөмж, гар утас гээд юу ч байж болно. 2016 онд эрчээ авч байсан Pokemon Go тоглоом үүний сайн жишээ болно. 

AR технелогийн хэрэглээ асар хурдацтай өсөж байна, бүх салбарын манлайлагч нар аль чадхаараа энэ технелогийг компанидаа нэвтрүүлэхийг хичээнэ. 2020 он гэхэд 1 тэрбум хүн AR-ыг өдөр тутамдаа ашиглаж байна гэсэн судлагаа ч гарч. 

Дэлхийд алдартай гоо сайхны брэнд Sephora, дэлгүүртээ “this is me testing AR” дэлгэц байрлуулжээ. Тэр дэлгэцрүү нь хүн зурагаа оруулаад бүтээгдэхүүнээс нь туршиж үзээд өөрийгөө ямар харагдахыг мэдэж болдог. Ингэснээр бүтээгдэхүүн борлуулалт илүү хялбар дээр нь бодитой болж өгч байгаа юм. 

За борлуулалтаас гадна эрүүл мэндийн салбарт “AccuVein” гэдэг хүний биеийг сканнерддаг төхөөрөмж гарчээ. Хүний биеийг төхөөрөмжөөр харах үед арьсан доор явагдаж байгаа процессүүд анимэйшин маягаар харагддаг. Бас болоогүй хагалгааны үед хаанаас хаа хүртэл зүсэлт хийх зэргийг нь заадаг юм гэнэ. 

Гол нь AR огт хийсвэрлэл биш. Бодитой оршин байдаг мөртлөө бидний төсөөлж чаддаггүй, харж чаддагүй зүйлсийг анимэйшин ашиглан бидэнд харуулах л үүрэгтэй. Google map, Drawingbook гээд бидний амьдралд ороод ирчихсэн AR-ын жишээнүүд ч олон байна. Та бодит байдал дундах хэсэг хийсвэрлэлд бэлэн үү? 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?