Galaxy Watch

2020-06-30  

Хүмүүс зөвхөн гар утсаараа гангардаг үе ард өнгөрчээ. Бидний өдөр тутамдаа ашигладаг гар утасны апп-ууд энгийн л нэг бугуйн цагруу шилжсэнээр гар утсаараа гангардаг үе ард хоцорч бугуйн цагны эрэн зуун эхэлж байна уу гэлтэй. Тэгвэл би та бүхэнд бугуйн цагны хамгийн том төлөөлөл болсон  Galaxy Watch-ыг танилцуулья.

Самсунг корпораци анх 2013 онд Galaxy Gear-ийг хэрэглэгчдэд танилцуулж байсан бол түүнийхээ дараа Gear S2 болон Gear S3 гэсэн загваруудыг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Харин энэ удаагийн загвар Gear гэх нэрийг авч хаяснаас гадна илүү сайжруулсан, олон боломжуудтай ухаалаг цаг юм.

Самсунг корпораци энэ удаагийн ухаалаг цагны загвартаа Tizen OS системийг суулгаж өгснөөр Google-ийн Wear OS-ээс дутахгүй үйлдлийн системтэй болж байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Ингэснээр таны ухаалаг цаганд гар утастай холбоотой төрөл бүрийн мэдээллүүд ирэх юм. Энэхүү Galaxy Watch  нь 46мм өргөнтэй, 13мм зузаантай алтлаг болон мөнгөлөг гэсэн 2 өнгөний сонголттой юм. Цагны дэлгэц нь тэр чигтээ Touch-тэй бөгөөд хоёр ч USB холболттой мөн  4GB санах ойтой бөгөөд Bluetooth, 3G, LTE, WIFI зэрэг холболтуудтай чөлөөтэй холбогддог мөн хаана ч байсан байршлыг хянах A-GPS –тэй зэргээс нь харвал  бараг л гар утаснаас дутахгүй байгаа юм.  

Тэгвэл одоо энэ цагны ашигтай талыг танилцуулъя. Гар утас элдэв янзын технелогиуд бүгд л хортой долгион ялгаруулж хорт хавдар тусах эх үүсвэр болдог. Тэгвэл Galaxy Watch-ийн хувьд огт тийм асуудал байхгүй. Эрүүл мэндийн хувьд та ахиад юунд ч санаа зовох шаардлагагүй гээч. 

Ингээд ч зогсохгүй таны гар утас, notebook цэнэггүй үед цагтагаа холбож цэнэглээд ажлаа амжуулах боломжтой. Гэсэн ч гар утаснаас ялгаатай цаг гэх хэлбэрийг нь хадгалж буй ганц зүйл нь ярих  болон мессэж бичих боломжгүйд л оршиж багаа юм.  Нэг удаагийн цэнэглэлтэнд хэмжээнээсээ хамаараад 168 эсвэл 120 цаг ашиглах боломжтой. За тэгээд л компьютер бүр ч шаардлагагүй болж байгаа нь энэ дээ. Ердөө л таны гар утас байгаа бол энэ цагийг аваад л ажлаа амжуулах боломжтой.

Сайхан мэдээ дуулгахад Galaxy Watch-ийг энэ оны 08.24-ний өдрөөс эхлэн албан ёсоор хэрэглэгчдийн гар дээр хүргэж эхэлсэн байна. Хараахан манай улсад нэвтрээгүй байгаа тус цагийг түрүүлж авахыг хүсвэл самсунг корпорацийн албан ёсны Technozone.mn ээс захиалах боломжтой. Гар утсаа бугуйндаа зүүгээд явдаг цаг үе иржээ.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?