М.П.ЧУМАКОВЫН НЭРЭМЖИТ ТӨВД КОРОНАВИРУСНЫ ВАКЦИНЫ ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ ЯВУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

2020-09-22  

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас тус улсын Шинжлэх ухааны академийн М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төвийн эрдэмтдийн гарган авсан шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт хийх зөвшөөрөл олгожээ.  

“COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн судалгаа Киров, Санкт-Петербург, Новосибирск хотуудад удахгүй эхэлнэ. Судалгаанд 3000 гаруй сайн дурынхан оролцоно гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Туршилтын үйл явц, судалгаанд оролцохтой холбоотой үүсэх эрсдэлүүд, зовиур, ашиг тусын талаарх шаардлагатай бүх мэдээллийг сайн дурынханд өгөх аж. Вакцин хийсний дараа сайн дурынхныг эмнэлэгт 16 хоног тусгаарлаж, биеийн байдлыг нь эмч нар хянана.

"Бид энэ оны 11 дүгээр сард эмнэлзүйн туршилтаа хийж дуусгахаар төлөвлөж байна" гэж дээрх төвийн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Айдар Ишмухаметов хэлжээ

Эх сурвалж: МОСКВА. /TASS/.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?