МОНГОЛ УЛСАД “COVID-19” ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ 640 БОЛЛОО

2020-11-23  

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 22-нд хийсэн шинжилгээгээр Улаанбаатар хотод 11 хүнд коронавирус илэрчээ.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Эдгээр тохиолдол нь бидний хяналтдаа авсан, халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас гарсан. Өөрөөр хэлбэл, батлагдсан тохиолдол гараад хавьтлуудыг нь тусгаарлан ажиглах байранд тусгаарласан хүмүүсээс гарсан гэсэн үг. Эдгээр хүмүүсийн гурван хүн нь хоёр дахь удаагийн хавьтлын давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бусад нь энэ сарын 20, 21-нд илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавтьлуудаас илэрсэн” гэдгийг тодотгов.

Мөн тэрбээр, “Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 883 хүнnйг тусгаарлан шинжилгээнд хамруулаад байна. Үүнээс 39  хүнийг гурав дахь давтан шинжилгээнд хамруулсан бол 68 хүн хоёр дахь давтан шинжилгээнд орсон. Эдгээр хүмүүсэээс эхний тохиолдлын гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тиймээс бидний хяналтдаа авсан өвчтөний шинжилгээг давтан хийх ажлын үр дүнд халдарыг хяналтдаа авсан, голомтыг барьж авсан, халдварыг гапагшаа алдаагүй учир иргэдийн дунд халдвар алдаагүй, тухайн голомтод халдвар бүртгэгдэж байна гэсэн үг” хэмээв.

 Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 640 болж байна. 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?