УЛААНБААТАР ХОТОД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 16 ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

2021-01-21  

Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр хийсэн PCR шинжилгээгээр 16 хүнд коронавирусний халдвар илэрчээ

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  12 940 хүнд шинжилгээ хийсэн байна.

Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Шинээр илэрсэн 15 тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан гэр бүлийн, орцны хавьтал болсон хүмүүс байна. Өчигдөр мэдээлсэн БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны оршин суучгдаас 9, "Монос" эмийн санд засвар хийж байгаад халдвартай нь батлагдсан хүмүүсийн гэр бүлийн хавьтал 2 хүн болон бусад ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтны шинжилгээнд коронавирус илэрсэн” гэв.

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол нийт 1584 болжээ. Үүнээс 1046 хүн эдгэрсэн бол 526 хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрчээ.

 
Эх сурвалж: МОНЦАМЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?