РЕСВЕРАТРОЛ ТҮҮНИЙ АШИГ ТУС

2022-04-07  
Ресвератрол. Что это такое и как он влияет на организм - Belok.ua
Ресвератрол нь нэрс, улаан усан үзэм, какао болон зарим төрлийн эмийн ургамалд байдаг ба бактери, мөөгөнцөр, паразитын эсрэг үйлчилгээтэй тул эдгээрээс ургамлыг хамгаалдаг байна.
Улаан усан үзмийн хальсанд их хэмжээтэй агуулагддаг тул улаан винонд их байдаг полифенолын төрлийн бодис юм.
Европ тивд 1980-д оны сүүлээр ДЭХБ-н санхүүжилтээр амьтны гаралтай өөх тос холестеринийг ихэсгэж зүрхний шигдээсийн шалтгаан болж байна гэдгийг батлах гэж 12,5 сая хүнд 10 гаруй жил үргэлжилсэн судалгаа хийсэн ба энэ судалгаагаар амьтны гаралтай өөх тос судасны хатуурал үүсгэж шигдээсийн шалтгаан болдог гэдгийг баталж чадаагүй юм. Хачирхалтай нь энэ судалгааны үед Францчууд хамгийн өндөр холестеринтай мөртлөө хамгийн бага шигдээсээр өвчилдөг болохыг судлаачид батлаад тайлбарлаж чадахгүй болохоороо "Французский парадокс" гэж нэрлэж анагаах ухаанд шинэ нэр томьёо үүсэхэд хүргэсэн юм. Үүний шалтгааныг ресвератрол гэж өнөөдөр эрдэмтэд үзэж байгаа юм. Франц хүмүүс өөх тостой хоол хангалттай их иддэг мөртлөө шигдээс болон зүрхний өвчлөл багатай , хорт хавдар , чихрийн өвчний 2-хэлбэр зэрэг өвчнөөр бага өвчилдгийн шалтгааныг энэ бодистой холбож тайлбарладаг.
Ресвератрол цус өтгөрч бүлэн үүсэхээс хамгаалдаг ба судасны хананд үрэвсэл үүсэж судас хатуурахыг багасгадаг байна.
Ресвератрол эсийн ДНК-г стрессийн нөлөө болон вирус, хорт бодисоос хамгаалж , хүний насыг уртасгадаг цөөхөн бодисын нэг юм.
Ресвератрол олон төрлийн генийг идэвхжүүлдэг ба SIRT-1 гэдэг уургийг идэвхжүүлж өөр төрлийн ген үүсгэж митохондрыг шинээр үүсгэхэд оролцдог ба митохондри их болоход организм хүч чадалтай энерги ихтэй болж бага ядрана.
Организм энерги ихтэй байвал бага ядарч өвчлөхгүй байдаг . Митохондри үүсгэнэ гэдэг нь шинэ эс байнга үүсэж организмын нөхөн төлжилт сайжирч өвчтэй эсүүд эрүүлждэг. Эсийн митохондрийн тоо цөөрөхөд тухайн эрхтэн өвчилж эхэлдэг . Ж/нь элэгний митохондри цөөн болоход элэгний ажиллагаа суларч илүүдэл эстрогенный гормоныг задалж чадахгүй болдог ба үүнээс шалтгаалж хөхний, түрүү булчирхайн хавдар зэрэг гормонорс шалтгаалсан хавдрууд үүсдэг байна.
Сиртуина буюу SIRT-1 нь организмын аутофагийг идэвхжүүлж гэмтсэн хэрэггүй болсон эсүүдээс организмыг цэвэрлэдэг.
Ресвератрол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, чөлөөт радикалыг багасгаж эсийн гэмтлийг хязгаарлаж хүнийг өвчлөх , хөгшрөхөөс хамгаалдаг байна.
Энэ утгаараа ресвератрол хөгшрөлийг хойшлуулж, насыг уртасгадаг юм. .
Ресвератрол туяаны хордлогоос сэргийлж , хамгаалж чаддаг байна.
Тархинд байдаг астроцит гэдэг эс глютаминианыг хэт их болохоос хамгаалдаг. Глютаминиан хэт их болоход мэдрэлийн эсийг гэмтээдэг байна. Нас их болох тутамд астроцитын үйлчилгээ мууддаг ба ресвератрол глютаминианыг хэт их болохоос сэргийлдэг ба энэ нь настай хүмүүст маш чухал хэрэгтэй .
Ресвератрол нь элэгний ажиллагаа муудаж илүүдэл эстрогенный гормоныг задалж чадахгүй болсноос болж үүсдэг таргалалт, болон гормоноос шалтгаалсан хавдар болох хөх, түрүү булчирхайн хавдар зэрэг хавдрууд үүсэхээс хамгаалж чаддаг байна.
Ресвератрол хөхний хавдраас хамгаалдаг ферментийг идэвхжүүлдэг.
Ресвератрол нойр булчирхай , ходоод, бүдүүн гэдэс , хөх, түрүү булчирхай , бамбай булчирхайн хавдрын өсөлтийг удаашруулдаг байна.
Ресвератрол химийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг ба зүрх,элэг бөөр, , ходоод гэдсийг химийн тарианы хордлогоос хамгаалж байдаг.
Ресвератрол менопаузын үед гормоны тэнцвэр алдагдахыг зохицуулж нүүр халуун оргих болон бусад зовуурыг багасгадаг байна.
Ресвератрол вирусын эсрэг үйлчилгэнтэй тул бүх төрлийн вирусын гаралтай өвчний үед хэрэглэхэд эмчилгээний үр дүнг сайжруулдаг байна.
Ресвератрол бодисын солилцоог идэвхжүүлж илүүдэл жинтэй болохоос сэргийлж ,жингээ багасгахад бас сайнаар нөлөөлдөг .
Ресвератрол нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж элэг өөхлөхийг зогсоох юмуу багасгаж чаддаг байна.
Ресвератролын бас нэг чухал шинж чанар нь амьсгалын замд орж байгаа агаарын бохирдлын нүдэнд үзэгдэхгүй жижигхэн хэсгүүдийг эсрэг дархлааны эсүүдийг идэвхжүүлж хорт бодисуудыг организмд оруулахгүй зайлуулж чаддаг болохыг эрдэмтэд 2019 онд хийсэн судалгаагахр баталсан байна.
Ресвератрол цусанд чихрийн хэмжээ ихсэхээс сэргийлдэг ба инсулины хоригийг багасгаж өөхөн эдэд үүсдэг үрэвслийг сааруулдаг .
Чихрийн өвчний 1-р хэлбэрийн үед нойр булчирхай гэмтэхээс ресвератрол хамгаалдаг.
Ресвератрол батга гарсан үед жель хэлбэрээр түрхэхэд 80% үр дүнтэй гэнэ.
Хаврын улиралд харшлаас шалтгаалсан хамар битүүрэх, бөглөрөх, нус нулимс гоожих, найтаах зэрэгт бас сайнаар нөлөөлж дээрхи зовиурыг багасгадаг байна.
Ресвератрол сонсгол муудахаас хамгаалдаг. Сонсголын эрхтнүүдийг гэмтээдэг чөлөөт радикалуудын довтолгоог зогсоодог ба химийн цисплатинум гэдэг тариа сонсгол гэмтээхээс хамгаалж чаддаг байна.
Ресвератрол усан үзмийн хальснаас гаргаж авсан нь хамгийн сайн үйлчилгээтэй байдаг. Хоногийн дундаж тун нь 100-500 мг . Энэ бодис таблеткаар европын орнууд болон Америкт байдаг. Улаан вино уудаг хүмүүс "сухой" буюу сахаргүй натурал аргаар исгэсэн вино уувал энэ бодисын агууламж их байдаг.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2022-4-3
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?