ПЕПТИД

2022-04-11  
2-с дээш аминхүчлээс тогтсон нэгдлийг пептид гэнэ. Пептид гэдэг нь пептос-тэжээллэг гэсэн үгнээс гаралтай . Пептид нь уургийн хамгийн жижиг хэсэг юм. Организмын биологийн процессыг зохицуулдаг аминхүчлийн нэгдлийг пептид гэдэг. Пептид нь уургийн нийлэгжилтийг хянаж , зохицуулж байдаг . Пептид нь эсийн генийг идэвхижүүлдэг бодис юм . Уургийн хамгийн жижиг хэсгийг пептид гэнэ. 2-4 аминхүчлээс тогтсон пептид хамгийн сайн нь байдаг ба эдгээрийн эсрэг антител буюу эсрэг бие үүсэж бий болдоггүй онцлогтой.
1 н.м хэмжээтэй уургийн хамгийн жижиг хэсгийг пептид гэдэг .
Пептид нь эсийн мембраныг бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетийн халдвараас хамгаалдаг тул байгалийн антибиотик ч гэж нэрлэдэг . Ургамалд пептидийг нь олшруулбал ургац эрс нэмэгдэж өвчлөл багасдаг байна .
Пептид нь ямарч аюулгүй хоргүй бодис бөгөөд эсийн мэдээллийг хадгалдаг хамгийн жижиг хэсэг юм.
ЗХУ-н үед хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг цэргийн албан хаагчид тухайлбал усан доогуур явдаг атомын онгоцонд алба хаадаг цэргийнхэн эрт хөгширч байгааг мэдэж тэднийг стрессийн нөлөөнөөс хамгаалах судалгаа хийх явцдаа нейропептидийг гарган авсан байна . Стресс нь 3 үе шаттай явагддаг :
1. Тревога (цочрол, түгшүүр) 24-48 цаг
2. Резистентность(стрессийг даван туулах үе) 3-4 хоног
3. Выздровление ( эрүүл болох үе ) 5 дахь хоногоос
Хүмүүсийн 30% нь резистентность удаан үргэлжилж мэдрэлийн хямрал болон цаашилбал өвчин үүсгэдэг байна . Стрессийн 1-р үед сэрээ булчирхай , өнчин тархины үйл ажиллагаа дарангуйлагддаг тул тугалын сэрээ булчирхай , өнчин тархинаас авсан бэлдмэлээр эмчлэхэд 2-р үеийг түргэсгэж стрессийг түргэн намдаадаг байжээ. Сүүлд уг бодист пептид байгааг олж мэджээ .
1989 онд Оросын усан доогуур явдаг Комсомолец гэдэг онгоц живэхэд 27 цэрэг мөстэй хүйтэн усанд 1,5-2 цаг байж аврагдсан байна . Анагаах ухаан ийм хүйтэн усанд хүний организм 15 минутаас илүү байж тэсэхгүй гэж үздэг . Эдгээр дайчдыг Цэргийн Анагаах Ухааны Академийн туршилтад байсан пептидээр эмчилсэн бөгөөд бүгд амьд үлдсэнээс гадна бүх хүмүүсийн эд эрхтэнүүд нь сэргэж хөдөлмөрийн чадвараа алдаагүй байна . Энэ нь Орост пептидийг эмчилгээнд хэрэглэсэн анхны тохиолдол болжээ .
Оросын эрдэмтэд архаг хордлогыг судлах явцдаа (хүний организмд хорт бодис хуримтлаглаж өвчин үүсгэдэг) өнчин тархи болон сэрээ булчирхайн пептидээр туршлагын хулгана, хархны насыг 30-40% уртасгаж болдгийг баталсан байна. Дараа нь уг бэлдмэлийг дундаж насны хүмүүст туршихад хорт хавдраас сэргийлж насыг нъ уртасгаж байжээ.(Дархлааны эсүүдийг сэргээж организмыг өвчлөхөөс хамгаалж байсан).
Пептидээр хавдраар өвчлөх магадлалыг 3 дахин багасгаж насыг 30-40% нэмэгдүүлж болно гэдгийг баталж харуулсан байна . Энэ туршилтаа үргэлжлүүлж Украины эрдэмтэдтэй хамтарсан судалгааг 65-с дээш насны хүмүүст 15 жил хийсэн ба уг судалгаагаар пептид уусан хүмүүсийн үхэл 45% бага байсан ба насыг 36% уртасгаж болно гэдгийг баталж харуулсан бөгөөд дэлхийн аль ч улсад ийм өндөр үзүүлэлттэй үхлийг багасгасан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа гэнэ .(Сонирхуулж хэлэхэд Укрианы академийн Ерөнхийлөгчөөр 1962 оноос 2020 оныг хүртэл Борис Патон 58 жил ажиллаад 101 настайдаа нас эцэслэсэн байна)
11192 хүнд 1 жилийн дотор пептидийг 6 сарын зайтай 2 удаа 30 хоног уулгахад эдгээр хүмүүст амьсгалын замын өвчин 2,7 дахин бага, ерөнхий өвчлөл 2,3 дахин багассан үзүүлэлт гарсан байна .
Мөн Оросын уран сайхны гимнастикийн шигшээ багийн тамирчдад пептид уулгаж Лондонгийн олимп хүртэл хэдэн жил ажиглахад тамирчдын ачаалал даах үзүүлэлт эрс нэмэгдэж, өвчлөхгүй болж, тэмцээний өмнөх стресс нь багасч , гэмтэл бэртэл авах нь байхгүй болж тамирчин болгоны хувийн үзүүлэлт сайжирч багаараа алтан медал авчээ .
Цус харвалттай биеийн байдал нь ойролцоо 2 хүнд адилхан эмчилгээ хийхэд нэг нь сайжирч байхад нөгөө өвчтөнд өөрчлөлт бараг гарахгүй байх нь элбэг байдаг. Энэ нь нэг хүнд нь үүдэл эс нөхөгдөж сэргэж байхад нөгөө хүнд нь сэргэхгүй байгааг харуулдаг . Ийм үед пептид хэрэглэхэд үүдэл эсийг түргэн сэргээж эдгэрэлтийг хурдасгаж тахир дутуу болохыг багасгадаг байна .
Нас хөгшрөх тутам мелатонин-ы хэмжээ багасч нойр муутай болж эсийн нөхөн төлжилт саарч өвчлөх магадлал ихэсдэг ба өнчин тархины пептид хэрэглэхэд 80 настай хүний мелатонин 40 настай хүнийх шиг болж өвчлөл 2,5 дахин багасдаг гэсэн үзүүлэлт гарсан байна . Ийм хүмүүс хөдөлмөрийн насны хүмүүс шиг идэвхитэй амьдралаар амьдарч болохыг ч бас баталсан байна . Мөн үүдэл эсийг 22-42% идэвхжүүлж байжээ. Энэ эсээс хүний наслалт шууд хамаардаг . Нас ахих тутам уургийн нийлэгжилт багасч шинээр эс үүсэхгүй болдог байна . Үүдэл эс , полипептидийн эс нь эрхтэн болгонд байдаг ба пептид нь энэ полипептидийн эсийг идэвхжүүлж үүдэл эсийг сэргээж нөхөн төлжилтийг сайжруулдаг байна.
Эсийн хуваагдалд ороогүй полипептидээс тогтсон нөөц эс эрхтэн болгонд байдаг ба үүнийг стволовая клетка буюу үүдэл эс гэж нэрлэдэг . Энэ эсүүд тухайн эрхтэний эсийн бүтцийн 20-30%-г эзэлдэг ба пептид нь энэ нөөц эсийг идэвхжүүлж ДНК-г нь хуваагдалд оруулснаар эсийн хуваагдлыг түргэсгэдэг . Энэ нь тухайн эрхтэн өвчтэй эсээ зайлуулж эрүүл эсээ олшруулах боломжийг бүрдүүлдэг байна . Эсийн ДНК гаднын сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалж хумигдсан байдалтай байдаг ба пептидийн нөлөөгөөр идэвхжиж , хуваагдаж уургийн нийлэгжилт (шинээр уураг бий болно) явагдаж бодисын солилцоо идэвхитэй болдог . Энэ нь пептидийн тусламжтайгаар эсэд явагддаг биологийн болон үйл ажиллагааны идэвхжил сэргэж байгааг харуулна .
Дэлхий дээр 1500 шахуу пептидийн бэлдмэл байдаг . Инсулин, мелатонин, тестостерон, хоол боловсруулах ферментүүд, уургийн бэлдмэлүүд, сэтгэцийн өвчнийг эмчилдэг нейролептик эмнүүд, антител, гаммаглобулин , гормоны бэлдмэлүүд, ангиотензин, окситоцин бүгд пептид-д хамаарагдана .
Харин энд бичиж байгаа пептид нь 2-20 аминхүчлээс тогтсон маш жижиг нано хэмжээгээр хэмжигдэх аминхүчлийн нэгдэл юм.
Чихрийн өвчний хүндрэлээс болж хараагүй болсон хүнд нүдний торлог бүрхүүлээс бэлдсэн пептид харааг нь сэргээж байсан байна.
Хорт хавдрын үед пептид хэрэглэхэд хавдрын эсийг шууд үхүүлэхгүй боловч эргэн тойрон байгаа эрүүл эсийг сэргээж хавдрын тархалтыг удаашруулдаг байна . Хими юмуу шарлага эмчилгээ хийлгэж дуусаад пептид хэрэглэвэл дархлааны эсийг идэвхжүүлж организмын хордлогыг багасгаж дээрхи эмчилгээний үр дүнг сайжруулдаг байна . Харин хими , шарлага эмчилгээний үед хэрэглэвэл ямарч үр дүнгүй байдаг гэнэ.
Эрхтэн болгонд өөрийн гэсэн пептид байдаг ба эдгээр нь тухайн эрхтэнд сайнаар нөлөөлдөг байна . Пептид нь ямарч аюулгүй , хоргүй бодис тул тун ихэднэ гэж байдаггүй болохыг судлаачид баталсан байна .
Пептид арьсны үрчлээ болон нөсөө толбыг багасгаж үс уналтыг зогсоож , үсний буурлыг багасгадаг тул гоо сайханд их хэрэглэж байгаа .
Пептид нь эсийн амьдрах хугацааг уртасгадаг хамгийн хоргүй бодис .
Пептид нь ханиад болон олон архаг өвчнөөс сэргийлж, хавдраар өвчлөхийг 3 дахин багасгадаг ба олон өвчний эдгэрэлтийг түргэсгэж хөгшрөлтийг сааруулж, насыг уртасгадаг бодис . Тиймээс хавдраас сэргийлэх хөтөлбөрт пептид зайлшгүй байх ёстой.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН КРАКОВ 2021-3-21
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?