Сэрээ булчирхай нь дархлааны төвийн эрхтэн. Мөн цус төлжүүлэх эрхтэн. Өвчүүний их бие бүдэрхийн ард цээжний хөндийд оршино. Сэрээ булчирхай нь голтын дээд хэсгээс доош чиглэлд голтын урд хэсгээр уруудаж тогтсон ба зүрх болон том судасны урдуур, өвчүүний араар байрладаг.
Сэрээ булчирхай, хоолойн бүйлсэн булчирхай, дэлүү, олгой, чөмөг, лимфийн систем энэ бүгд нийлж дархлааг бий болгодог. Дархлааны гранулоцит, моноцит, лимфоцит, базофил, фагоцит, В-эс, Т-эс, NK-эс интерферон зэрэг эсүүдийн тусламжтайгаар организмыг өвчлөхөөс хамгаалж байдаг. Эдгээр эсүүд нь бүх төрлийн вирус, бактери, мөөгөнцөр, хөгцийг устгахаас гадна харшил үүсгэдэг бодисыг саармагжуулж өвчин үүсэхээс хамгаалдаг. Сэрээ булчирхай нь дархлааны олон эсийн өсөлтийг хянадаг ба ялангуяа Т-лимфоцитод нөлөөлж байдаг.
Үүдэл эсүүдэд дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлдэг Т-лимфоцит бодис нь гадны уургийг таньж бусад эсүүдэд устгах мэдээллийг дамжуулдаг. Тиймээс сэрээ булчирхай нь дархлааны системд нэн чухал эрхтэнд тооцогдоно. Үүнээс гадна сэрээ булчирхай нь хэд хэдэн төрлийн дааврын ялгаруулалтад идэвхтэй оролцдог байна.
Хүүхдийн цог заль
Сэрээ булчирхайн тусламжтайгаар хүүхдийн бие гадны уураг, вирус, мөөгөнцөр зэрэг микробиетүүдийг таньж чаддаг. /Цар тахалын вакциныг хүүхдэд хийхгүй байх нэг үзүүлэлт байв./ Сэрээ булчирхайн нь гадны биетүүдийг таниад зогсохгүй мөн цаашид хэрхэн хүлээж авах ой санамжаа ч авч үлддэг байна. Тиймээс хүүхдийн хувьд уг эрхтэн төрөл бүрийн халдвараас хамгаалах цорын ганц бамбай болж өгөх ажээ. Түүнээс гадна хүүхдийн хөдөлгөөн баяр хөөрийг үүсгэж, эрхлэх тоглох, сахилгагүйтэх бүх аз жаргал баяр баясгалангийн дааврыг ялгаруулж байдаг. Дөнгөж төрсөн хүүхэд эхийн энгэрт тэврүүлж, хөхөө амлуулахад эх, хүүхдийн сэрээ булчирхайн идэвхижсэн үйл ажиллагаа нь хайрын болон өлсөх мэдрэмжийн грелин дааврын ачаар хүүхдийн сүүн хоололт эхлэнэ.
Сэрээ булчирхай 6-9 цаг тутамд шинэ лимфоцитээр сэлбэгдэнэ. Холтослог бодисын лимфоцитүүд нь тархилаг бодисыг дамжихгүй шууд цус руу ордог. Тунгалагийн зангилаа, дэлүүний Т бүсэд хүрч эсрэгтөрөгчид хамааралтай Т-устгагч, Т-туслагч, Т-дарангуйлагч эс үүснэ. Цар тахал, гэмтэл, халдварт өвчин, хордлого, өлсгөлөн, стресс, хэт халуун, нарны хэт ягаан туяа, дааврын өөрчлөлт, бэлгийн дааврын өндөр тун зэргээс өвчлөл үүсдэг. Сэрээ булчирхай бага болоход дэлүү, чөмөг 2 идэвхитэй болж түүний үүргийг нөхөн гүйцэтгэдэг. Дархлааны эсүүдийн тоо цөөрч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон үед дархлаа сул гэж үздэг.
Хүүхдэд амьсгалын дээд замын өвчлөл эхлэх үед сэрээ булчирхайн үйл ажиллагаа суларч хүүхдийн амьсгаа боогдох, цээж хүчтэй хэржигнэх, уушгины хатгалгаа болох зэрэгт хийх механик эмчилгээ зөгийн балтай татлага, цээж доргиох иллэг нь сэрээ булчирхайн үйл ажиллагааг сэргээж хүүхэд эрүүлждэг.
Анагаахын шинжлэх ухаанд тун бага судлагдсан нь сэрээ булчирхай, 30 хүртлэх насанд үйл ажиллагаа нь суларч 60 хүрэх насанд жижгэрч үйл ажиллагаа зогсдог гэж үздэгтэй холбоотой.
Сэрээ булчирхайн өвчлөлийн шинж нь:
Монгол улсад Короновирусын халдвраар 920671 хүн өвчилж, 2100 гаруй хүн амь насаа алдаж байна. Үүнээс улбаалан амьсгалын замд зовиур ихтэй ханиалга, цээжний өвдөлт, заримдаа цустай ханиах зэрэг нь унтаа байдалд байсан сэрээ булчирхайн үйл ажиллагааг доголдуулж, сэрээ булчирхайн үрэвсэл, хавдрыг үүсгэх тохиолдол гарсан ч оношлогдохгүй байгааг анхаарах хэрэгтэй.
Сэрээ булчирхайн өвчлөл, хавдар тун бага. Гэхдээ цар тахал, утаа, тоос, агаарын бохирдол, угаарын хийн нөлөөнөөс өглөөгүүр цээж хатуу хэржигнүүртэй, бага зэргийн халуун, биеийн жихүүдэстэй цэр, цустай ханиалга нь сэрээ булчирхайн өвчлөл, хавдрын шинж болоод байна.
Сэрээ булчирхайн үрэвсэл, хавагналт, хавдрыг бууруулахын тулд:
Грелин – энэ бол өлсгөлөнгийн даавар бөгөөд өсөлтийн дааврын үйл ажиллагааг дэмждэг. Уг даавар нь дархлаанд нөлөөлдөг бөгөөд мэдрэлийн системийн удамшсан эсвэл олдмол өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн сэрээ булчирхайн идэвхтэй үйл ажиллагааг уртасгаж хөгшрөлтийг удаашруулж чадна. Нас ахих тусам грелиний ялгаруулалт буурдаг тул сэрээ булчирхай өөхөлж эхэлдэг. Мөн өсөлтийн даавар ч гэсэн сэрээ булчирхайн үйл ажиллагаанд нөлөөлж бие махбодыг залуужуулах боломжтой. Биеийн идэвхтэй хөдөлгөөний үед өсөлтийн даавар ихээр ялгардаг, энэ нь сэрээ булчирхай төдийгүй бүх бие махбодыг залуужуулахад шууд нөлөөтэй.
Хүүхдийг энгэр цээжиндээ тэвэрч эрхлүүлж байвал сэрээ булчирхайн үйл ажиллагаа улам сайжирч Та өөрөө баяр баясгалантай эрүүл, урт наслах болно.