Саяхан хөдөөгийн замд аваарын дохиогоо асаасан таван приус машины цуваа зөрж өнгөрөхөд сэтгэл түгшихээр байв. Төдөлгүй зам тээврийн хэцүүхэн осол болсоныг харлаа. Мөргөлдсөн 2 машинаас амьд гарсан хүн байгаа болуу гэж бодмоор харагдлаа. Туслалцаа шаардлагатай болуу гээд нягтлан харвал осол болоод удсан болтой. Эвдэрсэн машины суудлуудыг гаргаж аюулгүйн тэмдэг болгон замын урсгалын дагуу байрлуулжээ.
Осол бол осол. Техникийн бүрэн бус байдал, цаг агаарын хүнд нөхцөл, гулгаа хальтиргаа, гал, газар хөдлөлт, үер усны аюул гээд тун олон шалтгаантай. Харин жолоочийн болон зорчигчийн буруу үйлдэл уршигаас гарч байгаа осол туйлын харамсалтай. Гуравхан секунтийн дотор самбаачилж чадаагүй жолоочийн хариуцлага. Ингээд цаашид харамсал гуниг дагуулсан өчнөөн төчнөөн зардал чирэгдэл. Ядуу ч байсан чадуу ч байсан ялгаагүй нийгэмд бас л хохирол учруулж байдаг. Бэртсэн хүний эмчилгээний асуудал, нийгмийн даатгал, халамж, хөгжлийн бэрхшээлтэй болох, даатгалын байгууллагын нөхөн төлбөр, ар гэрийн шаналгаа ихтэй. Осол гаргасан буруутан насаараа хүний харцанд чичлүүлж явах, амь насаа алдагсад бэртсэн хүмүүсийн ар гэр насаараа гомдол тээсээр явна. Эмчилгээний төлбөр, мөрдөн байцаагчид дуудагдах, шүүх, прокурор гэж ажил, амьдралын цагаа хугаслаж, өдөр тутамын үргүй зарлага амьдралын чанарт нөлөөлөх зэргээс ард иргэдийг огцом ядууруулж байна.
Зам тээврийн ослын хохирол зөвхөн нэг жилээр жишээ авахад 2019 онд нас барсан 561, гэмтэж бэртсэн 3790, 24 тэрбум 308,2 сая төгрөгийн хохирол учирсан байдаг. Энэ тоон үзүүлэлт жил бүр өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь харамсалтай.
Анхаарах зүйлс:
Алтан шар зам чинь өлзийтэй байх болтугай