Эмч, эрдэмтэд судлаач нар хүнийг урт наслуулах хөгшрөлтийг сааруулах, дотор эрхтэн, даавар, цусны эргэлтийн, дархалааны, хараа, сонсгол, үе мөчдийн эд эсийн үйл ажиллагааг хэвийн байлгах, судалгааг туршилтуудыг хийсээр байна.
Эхлээд элэг томрох талаар товчхон таниулая. Шилжилтийн насанд хүний цусанд дотоод шүүрлийн дааврууд ихсэж, хүний хоол боловсруулах эрхтэнээс хуримтлуулсан шим тэжээл бүхий цусыг элэг “Үүдэвч” хураагуур судсаар хүлээн авч, хүний бие махбодид хэрэгтэй шим тэжээлийг бэлтгэн, тунг тааруулж, цусны эргэлтэнд оруулж, ялгаруулсан цөсөөрөө хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд оролцдог.
Элэг томролт тун олон шалтгаантай. Хүний ямар нэгэн эрхтэн өвчилсөн л бол элэгний томролт үүсдэг. Элэгний томролт тодорхой шинж тэмдэг илрэхгүй явагдана.
Илрэх шинж: Өвчтөн баруун талаараа хэвтэх, гэдэс дүүрэх, зүүн талын хавирганы нуман доогуур хийлсэн мэт өрц өргөгдөх, цээж, хэвлийн булчин чангарч, элэг унжих мэдрэмж үүсдэг.
Элэгний үйл ажилалгаа суларч эхлэхэд уургийн нийлэгжилт алдагдах, цөсний ялгаралт багсах, өтгөрөлт, цөсний хүүдийд чулуу үүсэх, цөсний сувгийн түгжирэл, хордлогыг саармагжуулах, биеийн халуун хүйтний зохицуулалт алдагдах, аминдэм, нүүрс усны нөөцийн бүрдүүлэлт мууддаг байна.
Элэг томрох шалтгаан:
Эмчилгээ: Элэг судлалын эмчийн хяналтанд байх, дүрс оношлогооны тусламжтайгаар мэс ажилбарын эмчилгээ хийлгэх, засрал багатай бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэдэг.
ХҮНИЙ ИХ ЭМЧ:Б.БАТ-ОРГИЛ