"HYUNDAI MOTOR"-ЫН ЦАХИЛГААН АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТ НЭГ САЯ ДАВЖЭЭ

2023-01-25  

БНСУ-ын автомашины тэргүүлэх үйлдвэрлэгч “Hyundai Motor” группийн цахилгаан автомашины нийт борлуулалтын хэмжээ 2022 оны эцсийн байдлаар нэг саяын босгыг давжээ. Тус компанийн хувьд энэ зах зээлд нэвтрээд 11 жилийн хугацааг үдэж буй юм.

Тодруулбал, “Hyundai Motor”, “Kia” компаниудын цахилгаан тээврийн хэрэгслийн нийт борлуулалт өнгөрсөн оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 1.02 саяд хүрсэн байна. “Hyundai Motor” 2011 оны долоодугаар сард анхны цахилгаан автомашин “BlueOn”-ыг танилцуулж байв.

Цахилгаан автомашины борлуулалтыг компаниар нь авч үзвэл, “Hyundai Motor” 601 448, “Kia” 420 836 тээврийн хэрэгсэл борлуулсан байна. 2022 онд тус групп нь 371 838 ийм тээврийн хэрэгсэл худалдаалсан нь 2019 оныхоос /101 362/ огцом өссөн үзүүлэлт болжээ.

Хамгийн өндөр борлуулалттай цахилгаан тээврийн хэрэгслээр “Hyundai KONA EV” автомашин /256 907/ тодорсон бол түүний араас “Kia Niro EV” /200 302/, “Hyundai IONIQ 5” /165 637/ бичигдсэн байна.

“Hyundai Motor” групп нь 2030 он гэхэд цахилгаан хөдөлгүүртэй 30 гаруй шинэ тээврийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, жилийн борлуулалтаа гурван саяас давуулах зорилт дэвшүүлээд байгаа ажээ. 

Эх сурвалж: Yonhap

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?