Европын аварга, дэлхийн аварга Испанийн баг 2 дахь үеийн төгсгөлд гоол хийснээр З оноогоо халаасаллаа. Бүх талаар давамгайлсан Испанийн баг хоёрдугаар хагасын төгсгөлд Чехийн багийг 16 -д нь шахаж, хамгаалагчдыг нь ядрааж, нэвтэршгүй Петэр Чехийн хаалганд гоолдлоо. Хамгаалагч Петер Чех байгаагүй бол түүнээс ч олон гоол орох байлаа гэж мэргэжилтнүүд хэлж байна. 86 дахь минутанд Иньестагийн дээгүүр дамжуулсан бөмбөгийг Пикьё мөргөж гоол хийсэн нь цорын ганц гоол байлаа. Гэвч энэ нь Испанийн багт чухал 3 оноогоо халааслахад хангалттай байсан. Иньеста бол аргагүй ухаалаг тоглогч, гоолыг хөтлөгч гэдгээ бас дахин харууллаа.
Э.ЦЭНД