ПАРАГВАЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРЛОО: БАНК ДАМПУУРЧ, 3 САЯ ХҮН МӨНГӨНДӨӨ ХҮРЧ ЧАДАХГҮЙ БОЛЛОО

өчигдөр  

Парагвайн Ерөнхийлөгч Сантьяго Пенья пүрэв гарагт видео мэдэгдэл хийж, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлалаа. Тэрээр огцрох шийдвэрээ улсынхаа тогтвортой байдал, нийгмийн амар амгалан, ардчилсан институцийг хадгалах үүднээс гаргасан гэж мэдэгджээ.

Хямралын эх үүсвэр нь тус улсын Ueno дижитал банк дампуурсан явдал юм. Парагвайн Төв банк тус банкны төлбөрийн чадварын харьцаа хуульд заасан доод хэмжээний талд ч хүрэхгүй болсныг нягталсны дараа мягмар гарагт банкийг хурааж, харилцагчдын дансыг бусад банк руу шилжүүлсний дараа татан буулгахаар болсон байна.

Ueno банк 6.5 сая хүн амтай Парагвайд 3 сая орчим харилцагчтай байсан бөгөөд тэд одоо хадгаламж, дансандаа хүрч чадахгүй нөхцөлд оржээ. Тус банк 850 сая орчим ам.долларын төрийн санхүүжилтийг удирдаж байсан гэж Reuters мэдээлсэн байна.

Пенья өөрийнх нь удирддаг Колорадо намын гишүүдийн дэмжлэгийг ч алдсан бөгөөд сөрөг хүчин түүнийг огцруулах асуудлыг парламентад оруулахаар онцгой чуулган зарлаад байв. Хууль тогтоогчид Ерөнхийлөгчийг ашиг сонирхлын зөрчил, тэтгэврийн сангийн мөнгийг зүй бусаар ашигласан, мөн банкны дампууралтай холбоотой асуудлыг нуун дарагдуулсан гэж буруутгаж байна.

Одоо Дэд ерөнхийлөгч Педро Аллиана түүний оронд төрийн тэргүүн болох төлөвтэй байгаа ч Пеньягийн огцролтыг парламент албан ёсоор батлах ёстой. Пенья 2023 онд сонгогдож, таван жилийн бүрэн эрхийн хугацаа нь 2028 онд дуусах байв.

Банкны удирдлагуудыг ч шалгаж эхэлжээ. Прокурорууд Ueno банкны 8 ахлах удирдлагыг баривчилж, банкны 27 ажилтан, хамтрагчдад итгэл эвдсэн, залилан хийхийг завдсан зэрэг хэрэг үүсгэсэн байна.

Нийслэл Асунсьон хотод хадгаламж эзэмшигчид гудамжинд жагсаж, мөнгөө буцааж олгохыг шаардаж байгаа бол Пенья огцрох мэдэгдэлдээ хадгаламж эзэмшигчдийн мөнгийг баталгаатай буцаан олгох нь хамгийн чухал зорилт гэдгээ илэрхийлж, өөрийг нь буруутгаж буй хэргийг үгүйсгэжээ.

Санхүүгийн хямрал улс төрийн хямрал болон хувирсан энэ үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг бүс нутгийнхан анхааралтай ажиглаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
«ЦАГ ЯВЖ БАЙНА»: ЕВРОПЫН ТЕЛЕВИЗҮҮД РҮҮ ТЭРСЭГЧ БӨМБӨГИЙН ЗАНАЛХИЙЛЭЛ ИЛГЭЭЖ, НЭВТРҮҮЛГҮҮДИЙГ ЗОГСООЛОО
ПАРАГВАЙН СЕНАТ ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕНЬЯГ ОГЦРУУЛЛАА: БАНКНЫ ХЯМРАЛЫН ЭЦСИЙН ШИЙДВЭР ГАРЛАА
КОНГОД БОСОГЧИД ТОСГОН РУУ ДАЙРЧ, 33 ЭНГИЙН ИРГЭНИЙГ ХӨНӨӨЛӨӨ: ЭБОЛАТАЙ ӨВЧТӨНҮҮД ЗУГТАВ
ДЭЛХИЙН NET-ZERO АМЛАЛТ ХЭВЭЭРЭЭ БАЙНА: ТОМ КОМПАНИУДЫН 64 ХУВЬ НЬ УУР АМЬСГАЛЫН ЗОРИЛТОО ХАДГАЛЖЭЭ
ЭНЭТХЭГИЙН ГАЗРЫН ТОСНЫ АГУУЛАХАД ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ ИХ ГАЛ ГАРЧ, 1 ХҮН АМИА АЛДАЖ, 6 ХҮН ТҮЛЭГДЛЭЭ
ФРАНЦ ДАЯАР АМЬЖИРГААНЫ ӨРТГИЙН ЭСРЭГ ЖАГСААЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: 220 ЦУГЛААНД 70,000 ЦАГДАА ГАРЛАА
АФРИК ТИВ АНХ УДАА ОЛИМПЫН НААДАМ ХҮЛЭЭН АВНА: ДАКАРЫН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ МАРГААШ НЭЭГДЭНЭ
ХЯТАДЫН КОММУНИСТ НАМ 33 ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНАА ХӨӨЛӨӨ, ТЭДНИЙ 16 НЬ ЦЭРГИЙНХЭН
ХОНКОНГИЙН САЙД 168 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ГАЛЫН ТӨЛӨӨ ОГЦОРЛОО
ХОЙД СОЛОНГОС ДАХИН ПУУЖИН ХАРВАЛАА, СӨҮЛ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ САНАЛ БОЛГОСОН ҮЕД
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?