Хэсгээ тэргүүлж байсан Испаничууд хэсгийн сүүлийн тоглолтоо Хорватын эсрэг хийж 2-1 ээр ялагдал хүлээсэнээр Хорватчууд 1-р Испаничууд 2-р хэсгээсээ гарлаа.10 дахь минутад Испанийн шигшээ баг тоглолтын эхний гоолыг оруулсанбол, тоглолтын 45 дахь минутанд Калинич гоол оруулсанаар тоог тэнцүүлсэн.72 дахь минутанд Испанийн шигшээ баг торгуулийн цохилт цохих эрхийг авсан хэдий ч багийн ахлагч Серхио Рамос алдсан ба тоглолт дуусахаас ердөө гуравхан минутын өмнө Хорватын шигшээ багийн тоглогч Перишичийн оруулсан гоолоор Хорватчууд ялалт байгууллаа.