УЭЛЬС , ПОРТУГАЛИ ШӨВГИЙН 4-Т ҮЛДЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

2016-06-24  

Евро-2016 -д нэг ч хожилгүй, нэг ч хожигдолгүй 3 тэнцсэн цорын ганц баг бол Португальчууд. Европын бразилчууд хэсгээсээ 3-р байраар шалгарсны шагналд харьцангуй зөөлөн учраатай таарах боллоо. Тэд хасагдах шатанд Хорват болон Польшийн багийг хожиход л 4-т шалгарна.

Гараагаа сайн эхэлж, хэсэгтээ 2 хожил авсан Уэльсийн хувьд ч гэсэн Хойд Ирланд, Бельгийн багийг буулгаж чадвал мөн л 4- т шалгарна. Харин хоёрдугаар хэсэг бол үхлийн гэж нэрлэгдэх болсон. Аварга болох магадлалтай Испани, Итали, Англи, Герман, эзэн баг болох Франц энэ хэсэгт мөргөлдөнө.

Оноолтын дагуу шөвгийн дөрөвт Испани, Итали, Германы нэг нь л үлдэнэ. Англи , Францын хэн хожсон нь мөн үлдэх юм. Одоогоор Португали аваргын төлөө үлдэх нь цорын ганц баг гэж хорхойтнууд тааж байна. Нөгөө талаас Англи байгаасай гэж хүсэх нь давамгайлж байна. Европын аваргад Португали түрүүлсэн байхад хэн ч гайхахгүй.

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?