Нүүр   /   Спорт   /   РИО-2016

ОЛИМПИЙН БАМБАРЫН БУУХИАНД ПЕЛЕ НЭГДЛЭЭ

2016-07-27  

Олимпийн наадам нээлтээ эхлэхэд 9 өдөр үлдээд байна. Энэ цаг мөчид галт бамбар Бразилын хотуудаар дамжин аялж байна. Сантос хотноо өнгөрсөн амралтын өдөр ирсэн бамбарыг тус хотын хайртай хүү, дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Пеле олон нийтэд танилцуулжээ.

“Хүн бүхэнд олдоод байдаггүй энэ боломжийг олгосон та бүхэндээ баярлалаа. Урагшаа, Бразил!” хэмээн дэлхийн 3 удаагийн аварга Пеле өөрийн нэрэмжит музейн тавцан дээрээс хэлжээ.

Сантос хүрэхийн өмнө Олимпийн бамбарын буухиа Иту, Жундиай, Сао Висенто зэрэг хотуудаар дамжсан. Энэ үеэр тус хотуудаас төрөн гарсан спортын зүтгэлтнүүд, алдарт тамирчид бамбарыг буухиалсан юм. Тэдгээрийн нэг нь 1956 оны Мельбурны олимпод оролцож байсан усанд үсрэлтийн тамирчин, дасгалжуулагч Фернандо Рибейро байлаа.

“Би өөрийгөө амьд явахдаа бүх л зүйлийг үзчихлээ гэж бодож байлаа. Гэхдээ өнөөдөр би яг л жаахан хүүхэд шиг л баяртай байна, ийм сайхан зүйл гэж бас байдаг аа” хэмээн Рибейро сэтгэгдлээ хэлжээ.

Харин бамбар Сао Бернадо до Кампо хүрэх замд Бразилын өнөө цагийн шилдэг тамирчид буухианд нэгдсэн юм. Спортын гимнастикийн төрлөөр олимпод түрүүлсэн анхны Латин тамирчин Артур Занетти болон Наньжиний залуучуудын олимпоос мөнгө хүртэж, байт харвааны Нэймар хэмээх нэрийг хүртсэн 18 настай Маркус д’Алмэйда нар бамбарыг залгуулжээ. Олимпийн наадмын нээлт 8-р сарын 5-нд болно.

 

Эх сурвалж : http://olympic.mn/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?