Бразилын Рио-де-Жанейро хотноо Зуны олимпийн XXXI наадам эхлэхэд гурав хоног үлдээд байна. Энэ жилийн олимпод Монголын 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөнө. Олимпийн наадамд өрсөлдөх 43 тамирчны гарааг байт харвааны шигшээ багийн тамирчин Ж.Гантөгс эхлүүлэх юм байна. Тодруулбал, олимпийн нээлтийн өдөр буюу наймдугаар сарын 5-нд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харваа явагдана. Нийт 64 харваач 70 метрийн зайд 6 сумаар 12 цуврал харваж, оноогоороо өрсөлдөх юм.
Л.ГАНТУЯА