Нүүр   /   Спорт   /   РИО-2016

Д.ОТГОНДАЛАЙ, Г.ГАН-ЭРДЭНЭ НАР ЭХНИЙ ТОЙРОГТ ГОЦ МӨРГӨЖ, ШИЛДЭГ 16-Д ҮЛДЛЭЭ

2016-08-05  

 

Рио-де-Жанейро хотноо өнөөдөр боксын тэмцээний сугалаа явагдаж, Ази тивийн болон Азийн наадмын аварга Д.Отгондалай, ОУХМ Г.Ган-Эрдэнэ нар дэлхийн чансаанд эхний наймд бичигдэж байгаа учраас эхний тойрогтоо гоц мөргөж шилдэг 16-д үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадмын боксын тэмцээний нэг онцлог нь нэгдсэн жин бус тоглолт бүрийн өмнө жин үзэхээр болжээ.

Боксын сугалааг эхний байдлаар танилцуулъя

49кг : ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ

Эхний тойрогт гоц мөргөж, шилдэг наймд үлдэх хоёр дахь тоглолтоо наймдугаар сарын 8-нд хийнэ.

52кг : Хархүүгийн Энх-Амар

Эхний тоглолтоо наймдугаар сарын 13-нд хийнэ.

56кг : Эрдэнэбатын Цэндбаатар

Эхний тоглолтоо наймдугаар сарын 10-нд хийнэ.

60кг : Доржнямбуугийн Отгондалай

Дэлхийн чансаанд аман хүзүүдэж байгаа учраас шууд гоц мөргөж 16-д үлдсэн. Шилдэг наймд үлдэх тулаанаа наймдугаар сарын 9-нд Нидерланд-Тайваний боксчны аль ялсантай нь тоглоно.

64кг : Баатарсүхийн Чинзориг

Эхний тулаанаа наймдугаар сарын 10-нд хийнэ.

69кг : Бямбаагийн Түвшинбат

Наймдугаар сарын 7-нд хийнэ

 

 

Эх сурвалж : MNB

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?