Нүүр   /   Спорт   /   РИО-2016

МОНГОЛЧУУДЫН ХУВЦАС ТЭРГҮҮЛЖЭЭ

2016-08-06  

Монголын баг тамирчдын хувцсыг алтан нарны элч, цацрагийг билэгджээ гэж цэнгэлдэхэд орж ирэхэд тайлбарласан байна. Эмэгтэйчүүдийн хослол дээр хатгасан үүлэн хээний хатгамал үнэхээр гайхалтай шийдэл байлаа гэж АНУ хэвлэл мэдээлэл онцолж байв. Олимпод зориулж өмссөн тамирчдын хувцаснууд дотроос Монголын хувцсыг 1-рт бичсэн байна. Шалгаруулалтад хувцасны өнгө болоод хийц, загварыг харсан бөгөөд Монгол, Израил, Энэтхэг, Доминика, Индонези, Их Британи, Беларус, Серб зэрэг орнууд оржээ. Монголчууд бид эерэг сайхан сэтгэлээр дэмжин суух учиртай. Бүхнийг сөргөөр харж шүүмжилдэг зан одоо л хэрэггүй шүү. Тамирчид маань бидний тухай юу гэж бичиж байна гэж харж байгаа. Зүгээр дэмжицгээ Монголчуудаа...

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?