Нүүр   /   Спорт   /   РИО-2016

М.УРАНЦЭЦЭГ МЕДАЛЬГҮЙ ҮЛДЭЖ, Г.ОТГОНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2016-08-07  

 

МУГТ М.Уранцэцэг хүрлийн төлөө Японы Кондо Амитай барилдаж, цаг дуусах мөчид юүко алдан ялагдлаа. Ийнхүү Уранцэцэг тавдугаар байрт шалгарсан бол түүнтэй нэг жинд Казахстан улсын нэр дээр барилдсан Г.Отгонцэцэг мөн дагах барилдаан хийж Кубын Даярис Местре Алварезийг цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ.

Ингээд Аргентиний бөх Паула Парето аваргын алтан медалийг зүүж, манай М.Уранцэцэгийг ялсан БНСУ-ын бөх Жён Бо Киён мөнгөн медаль авсан юм.

Өнөө орой 22 цагаас эхлэх эрэгтэй 66 кг-ийн жинд манай Д.Төмөрхүлэг Саудын Арабын бөхтэй, эмэгтэй 52 кг-ийн жинд А.Цолмон АНУ-ын бөхтэй барилдаж тэмцээнээ эхэлнэ.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?