Жиндээ дэлхийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрээр эхний тойрогт хийлж, Голландын В.Саннег ялж, шөвгийн наймд Португалийн Телма Монтейог нэмэлт цагт торгуулиар хожин хэсгийн аварга болсон.
Ингээд тэрээр Олимпийн наадмын мөнгөн медалийн төлөө Японы алдарт бөх Каори Мацүмотой барилдаж, 25 секундэд түүнийг цэвэр яллаа. Манай бөх ийнхүү "Рио 2016" наадмын мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрээр нөгөө хэсгээс шалгарсан Бразилын Рафаэль Силватай хүч үзлээ. Манай жүдоч эхнээсээ барилдааны санаачлагыг авч, Сильваг багагүй сандаргасан. Харамсалтай нь хариу мэхэнд орж, вазари үнэлгээ алдсан юм. Ийнхүү Монголын Д.Сумъяа Риогийн олимпийн анхны медаль, Монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны олимпийн мөнгөн медалийг авчирлаа. Энэ жинд хүрэл медалийг хэсгийн аваргын төлөө манай бөхөд дийлдсэн Португалын Телма Монтейро хүртсэн бол нөгөө хүрэлийг Японы нэрт жүдоч Каори Мацүмото хүртлээ.
Э.ОТГОНЖАРГАЛ