Сонирхогчдын боксын 60 кг-д хүрэл медалийн болзол хангаад буй манай тулаанч Д.Отгондалайтай хагас шигшээд Францын тамирчин Софьян Умиатай тоглосон юм.
Манай тамирчин эхнээс илүүрхэж гурван үеийн турш зодсон ч эцсийн мөчид франц залуу 2:1-ээр ялав. Манай боксчин гурван үеийн турш ажилласан бол франц эр сүүлчийн раундад ядарсан нь илт харагдаж байлаа.
Түүний хувьд шүүлтэд сэтгэл дундуур байж "Монголын ард түмэн намайг яаж тоглосныг харсан байх аа" хэмээн уйлж байсан юм.
Э.ОТГОНЖАРГАЛ