Нүүр   /   Спорт   /   РИО-2016

АЙ ФУКУХАРА ХҮРЭЛ МЕДАЛИАС АТГААД ТАВИЛАА

2016-08-15  

Олимпийн аварга. Ийм нэртэй, зорилтот нэгэн төслийг япончууд эхлүүлээд удаж буй юм байна. Энэ төсөлд эрэгтэй, эмэгтэй хоёр япон хүүхдийг шалгаруулж, эртнээс эхлүүлсэн түүхтэй аж. Эрэгтэй нь зорилгоо биелүүлж, уран гулгалтаар аль хэдийн олимпын аварга болжээ. Эмэгтэй нь одон бөмбөгчин Фукухара. Тэр хараахан олимпийн аварга болж чадаагүй юм. Түүний бөгөөд тэдний саад нь Хятадын одон бөмбөгчид юм. 2012 оны Лондонгийн олимпоор Японы эмэгтэй шигшээ хятадуудад л хожигдож олимпийн мөнгө хүртэж байсан. Харин хувийн үзүүлэлтээр Фукухара дээшилсээр. Тэр шилдэг дөрөвт үлдэж, хүрэл медалийн тоглолтод Хойд Солонгосын теннисчинд харамсалтайгаар ялагдлаа. Гэхдээ тэр юу чаддаг бүхнээ хийж, эцсийн хүчээ шавхсан. Энэ удаад олимпод аваргалж чадаагүй ч, 2020 онд түүний эх оронд Олимп болно. Дахиад 4 жил, тасралтгүй бэлтгэл хийх 1400 хоног түүнийг болон түүний багийг хүлээж байна.

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ччача:чачачач 2016-08-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?