Хүнд хэцүү тоглолт хийж 4:3 -аар, тэр дундаа сүүлчийн өргийг 11:9 буюу хоёрхон онооны зөрүүтэй ялж алтан медальд хүрлээ.
Сүүлчийн дусал хөлсийг гартал бид хоёр тэмцэлдсэн. Тун тэнцүү, зарим үед би дутуу байсан. 3:2 харьцаагаар хожигдож байгаад, сүүлийн 2 шийдвэрлэх тоглолтод ялалт байгуулж, амжилтыг өөр лүүгээ эргүүлж чадлаа. Олимпийн алтан медаль бол миний багын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлж чадлаа. Энэ медалиа би өөрийн хамгийн ойр дотнын хүмүүс болох гэр бүлийнхэндээ болон багшдаа зориуллаа. Өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр шагайндаа хүнд гэмтэл авчихаад, багийнхаа эмч нарын дэмжлэгтэйгээр тэмцээнээ дуусгаж, аварга болсноо бас санан дурсах сайхан байна. Зүүдэлж байгаа ч юм шиг санагдах юм. Аз болоход, энэ бүхэн маань зүүд биш ажээ. Гэвч миний зүүд , мөрөөдөл төгсөөгүй.
Э.ЛХАГВАСҮРЭН