Би зодог тайлж байна. Их спортоос зодог тайлах шийдвэрээ би аль олимпийн өмнө гаргасан байсан. Гэвч багш, дасгалжуулагч, тамирчид, намайг дэмждэг миний хөгжөөн дэмжигчид маань Рио-2016 олимпод оролцоорой гэсэн хүсэлтээ ирүүлсээр байсан. Тиймээс дэмжигчдээ хүндэтгэж, Рио олимпод оролцох шийдвэрээ гаргасан болно.
Сүүлийнхээ олимпод оролцож, мөнгөн медаль хүртсэндээ сэтгэл өндөр байна. Энэ олимпийн энэ медалиа намайг дэмжсэн, хөгжөөн дэмжигчдэдээ зориулсан гэдгээ илэрхийлье. Миний тамирчны карьер өндөр байсан. Тэр өндөрлөгт нь тамирчны карьераа өндөрлүүлж чадсандаа юуны өмнө баяртай байна. Миний тамирчны карьер өнөөдрөөс зогсох хэдий ч, би их спортоо орхихгүй. Би дасгалжуулагчийн ажилд шилжиж байгаа. Миний дасгалжуулагчийн карьер ч бас ийм баялаг, урт түүхтэй, амжилт дүүрэн байна гэдэгт итгэж байна.
Э.ОТГОНЖАРГАЛ