Нүүр   /   Спорт   /   РИО-2016

П.ОРХОН, О.НАСАНБУРМАА НАРЫН ЭЦСИЙН НАЙДВАР ДАГАХ БАРИЛДААН

2016-08-18  

Олимпийн наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна. Чөлөөт бөхийн тэмцээний салхийг хагалж манай тамирчин П.Орхон 58 кг-ийн жинд эхний тойрогт Болгарын Мими Христоваг 7:4 оноогоор ялж, дараагийн тойрогт ОХУ-ын бөх Кобловад 11:0-оор ялагдлаа. ОХУ-ын бөх Коблова Герман, Монгол, Энэтхэгийн тамирчдыг ялснаар олимпийн наадмын медалийн болзлыг ийнхүү хангалаа. Коблова ийнхүү финальд шалгарч үлдсэн тул манай бөх П.Орхон дагах барилдаан хийнэ. Хэрэв дагах барилдаандаа ялалт байгуулвал хүрэл медалийн төлөө барилдана.

О.Насанбурмаагийн хувьд 69 кг-ийн жинд барилдаж байгаа бөгөөд эхний тойрогт гоц мөргөн дараагийн тойрогт Тайванийн Чен Вен Линтэй барилдаж, 6-0 оноогоор цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан. Ингээд тэрээр ОХУ-ын бөх Наталья Воробьёватай барилдсан ч ОХУ-ын тамирчны ялалтаар өндөрлөлөө. ОХУ-ын бөх Наталья Воробьёватай хэсгээсээ мөн л шалгарч О.Насанбурмаа дагах барилдаан хийхээр боллоо. Ийнхүү манай 2 тамирчны эцсийн найдвар дагах барилдаан болоод байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
chuka:ee chaavaas manaihan er n taaruuhan bn daa. 2016-08-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?