Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 58 кг-ийн жингийн дагах барилдаанд ОУХМ П.Орхон Германы бөх Лиуза Нимештэй барилдлаа. Тэрээр Германы бөхийг цэвэр ялж, Энэтхэгийн бөх Сакши Маликитай хүрэл медалийн төлөөх барилдааны төлөө барилдсан ч оноогоор ялагдлаа.
О.Насанбурмаагийн хувьд Казахстаны бөх Эльмира Сыздыковатай дагах барилдаан хийсэн ч оноо алдаж ялагдсан. Дагах барилдаан хийсэн манай бөхчүүд өрсөлдөгчөө ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө барилдах байсан юм. Ийнхүү манай 2 бөх тэмцээнээ өндөрлөлөө
А.САЯН