Нүүр   /   Спорт   /   РИО-2016

ӨНӨӨДӨР С.БАТЦЭЦЭГ, Э.СУМЬЯА НАР БАРИЛДАНА

2016-08-18  

ЗУНЫ 31-Р ОЛИМПИЙН ЭМЭГТЭЙ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭНИЙ 53, 63, 75 КГ-ЫН ЖИНГИЙН БӨХЧҮҮДИЙН СУГАЛАА ГАРСАН БАЙНА

53 кг-ын жинд 19 тамирчин барилдаж байгаагаас “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа “Б” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх, армийн дэлхийн аварга, европийн спортын наадмын мөнгөн медальт Катарзина Кравчуктай барилдана. Түүнийг ялбал нигерийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Одинауо Адекуороуе, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, европийн спортын наадмын аварга, европ тивийн аварга София Магдалена Маттссон хоёрын аль ялсантай нь барилдах болно. Энэ хэсэгт хятадын бөх, азийн спортын наадмын хүрэл медальт Хью Чун Зхонг, канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Жилиан Галлаус, Ардчилсан Солонгос улсын бөх, ДАШТ-ний хошой хүрэл медальт Ёнг Мюн Сук, германы бөх Нина Хэммэр, украиний бөх, залуучуудын дэлхийн аварга, Зуны оюутны Универсиад наадмын хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний хошой алт, хүрэл, мөнгөн медальт Юлия Хавалжи Благиня нарын бөхчүүд байна.

63 кг-ын жинд 19 барилдаж байгаагаас “А” хэсэгт, “Б” хэсэгт 11 бөх оржээ. Гавъяат тамирчин С.Батцэцэг “А” хэсэгт нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт нигерийн бөх Блессинг Оборудудутай таарч гуравдугаар тойрогт болгарын бөх, ДАШТ-ний хүрэл, 3 мөнгө, европийн спортын наадмын хүрэл медальт Тайбе Юсейн, АНУ-ын бөх дэлхийн аварга Елена Пирожкова хоёрын аль ялсантай барилдана. Энэ хэсэгт казахстаны бөх, ДАШТ-ний болон Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Екатерина Ларионова, шведийн бөх, ДАШТ-ний хүрэл, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Хенна Йоханссон, беларуссын бөх, европийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Мария Мамащук, Чехийн бөх Адела Ханческова нар байна. Барилдаан монголын цагаар 22.00 цагаас эхэлнэ. 

 

Эх сурвалж : МЧБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?